Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болно. Тус хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Сайн” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоосонтой холбогдуулан авах авах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна нууцын зэрэглэлтэй асуудалд ч багтжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг доорх хүснэгтээс харна уу.
Хэлэлцэх асуудал
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Б.БЯМБАЦОГТ
- Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай*
Ц.ДАШДОРЖ
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
- Авто замын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар
Ж.МӨНХБАТ
- Нууц асуудал*
Ц.МӨНХ-ОРГИЛ
- “Сайн” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоосонтой холбогдуулан авах авах арга хэмжээний талаар*
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- 2016 оны ургацын урьдчилсан балансын танилцуулга
П.СЭРГЭЛЭН
- “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн талаар
А.ЦОГЦЭЦЭГ
Сэтгэгдэл байхгүй байна