Сонгуулийн дүн гарсан өдрөөс эхлээд шахам дуншиж байсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дахин хойшлогдсон билээ. Өмнө эрх баригч хүчин байсан Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдан УИХ-д есхөн суудал авснаас эхлэн намын гишүүдийн зүгээс ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага тавьж эхэлсэн. Ийн ялагдлын шалтгаанаа ярьж, намын удирдлагаа өөрчилнө гэгдсэн ҮЗХ-ны хурал наймдугаар сарын 5-нд болно гэсэн яриа дэгдээд байсан ч яг албан ёсны тов гараагүй. Харин наймдугаар сарын 25-нд ҮЗХ хуралдана гэсэн тов гараад байсан билээ. Яг энэ өдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдсан учраас гэсэн тайлбартайгаар АН хурлаа хойшлуулсан. Үүнийг тус намын Хэрэг эрхлэх газраас:
“Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэж мэдэгдсэн билээ. Ийн хуралдааныг есдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагт хуралдуулахаар болсон байна. Үүний өмнөх өдөр буюу есдүгээр сарын 15-нд УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөх юм.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна