• Эхлэл
  • 10 гаруй асуудлыг хэлэлцэнэ

10 гаруй асуудлыг хэлэлцэнэ

2016/08/30

УИХ-ын чуулганы хуралдааныг 10.00 цагт зарлажээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэх аж.

Мөн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэх тов гарсан байна.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна