• Эхлэл
  • Засгийн газрын бондын үнэ өсч эхэллээ

Засгийн газрын бондын үнэ өсч эхэллээ

2016/09/02

Ээлжит сонгуулиар үнэмлэхүй эрх баригч болсон МАН-ын шинэ Засгийн газар бүрэлдсэн даруйдаа Монголбанкны шинэ Ерөнхийлөгч болоод шинэ Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал туйлын хүнд байгаа талаар мэдэгдэл хийж, эдийн засаг элгээрээ хэвтээд байгаа талаар "хөөсөрсөн" шуугиан дэгдсэн. Энэхүү мэдээллээс үүдэн Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ унасан талаар бид мэдээлсэн билээ.

Ийн санхүүгийн “хүнд” мэдээлэл дуулгасан Засгийн газар төрийн өндөр албан тушаалтнуудын цалин болон нийгмийн халамжийн тэтгэмжүүдийг хасч, багасгах, зарим төрлийн татваруудыг нэмэх арга хэмжээ авах "санаачлага" гаргаж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн дэмжлэгийг хүлээхгүй байгаа тэтгэмж хасах, татвар нэмэх, цалин хасах гэх мэт саналуудаасаа татгалзаж байгаа гэсэн мэдээлэл бас гарсан.

Санхүүгийн хүндрэлийн хэмээх энэ үед бас нэг авах арга хэмжээ нь ОУВС-ынхантай зөвшилцөх, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн бас нэгэн үг өгүүлбэрүүд сонсогдож, Засгийн газрын төлөөлөл ОУВС-ынхантай уулзалт товлосон тухай мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ удаад ОУВС-ын уулзалтын үр дүнгээс үүдсэн сайн мэдээллийг хүргэх гэж банйа

Монголын Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзсан талаар  “Reuters” агентлаг  ийнхүү мэдээлсэн байна.

ЛОНДОН. /Reuters/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гариг /2016.09.01/-т Вашингтон хотноо мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна.ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар ажиллаж байгаа тус улсын засгийн газрыг дэмжихэд бэлэн байна” гэсэн байна.

Харин Монголын албаны хүмүүс ОУВС-гаас санхүүжилт хүссэн эсэхийг түүнээс тодруулахад хариулахаас татгалзжээ гэжээ

Дээр дурдсанчлан ОУВС-гийн Ажлын хэсэг 2016 оны наймдугаар сарын 16-19-нд хийсэн айлчлалынхаа талаар хийсэн энэхүү мэдэгдэл есдүгээр сарын 1-нд албан ёсоор дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэгдсэнээр Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан бондуудын үнэ 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар өсч эхэлжээ. Жишээлбэл 2018 онд төлөгдөх Засгийн газрын бондын үнэ +3.95 хувиар өсч, дундаж өртөг нь 8.96 хувиас 6.3 хувь, 2022 онд төлөгдөх бондын үнэ 5.19 хувиар өсч, дундаж өртөг нь 8 хувиас 7.4 хувь болж буурсан байна. /Зургаас харна уу/

Юутай ч шинэ Засгийн газрын зүгээс хийсэн мэдэгдлээс үүдэн унаж байсан бондын үнэ сэргэж эхэллээ. Цаашид Засгийн газар ямар алхам хийхээс бондын үнэ унах өсөх нь тодорхойлогдоно. Даяарчлагдсан дэлхийн санхүүгийн зах зээлд ганц мэдэгдлээс үүдэн бондын үнэ өсч, буурч болох адармаатай байдаг нь бас энэхүү тохиолдлоор харагдаж байгаа буй за.

Зургийн тайлбар.

Зураг 1 Засгийн газрын 2008 онд төлөх бондын дүн

Зураг 2 Засгийн газрын 2022 онд төлөх бондын дүн

А.ТУЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин