• Эхлэл
  • Хуулийг засдаг хүн бүр буцааж шиддэг болжээ

Хуулийг засдаг хүн бүр буцааж шиддэг болжээ

2016/09/05

Эрх баригчид шүүгчдийн цалинг бууруулахаар омогтой байна. Бүр энэ асуудлыг араандаа зууж, амлаад авчихсан хүн ч харагдана.

Нэг өдөр цалинг бууруулахгүй гэнэ. Маргааш нь бууруулна аа гэнэ. УИХ-аар баталсан хуулиудыг эргэж буцааж шиднэ.

Хуулийн засаглалтай улс оронд байж боломгүй шившгийг энэ богино хугацаанд үйлдэв. Нөгөө хууль засдаг чинь бүүр буцааж шиддэг болоод ирэв.

Ялсан намын ялзмаг ингэж өмхийгөө тавьж эхлэлээ. Хууль шүүхийг хөл толгойгүй самрах дажиндаа ханцуй шамлав.      

Монголын шүүх түүхэндээ олсон том дэвшлийн нэг нь шүүгчийн цалин. Шүүгчдийн цалинг нэмсэн нь шүүгчдэд ямар хэмжээний урам зориг өгснийг шүүгчид ярьдаг юм билээ. Гэтэл тэдний итгэл сэтгэлийг Монголын тамирчин Мандахнаран олимпийн дэвжээнд яллаа хэмээн баярласнаасаа болж медалиа алдсантай адилаар  голыг нь харлатал хасах оролдлого эрчээ авлаа. Сүүлийн 3 жилийн турш эсэргүүцэлтэй тулж байж батлагдсаар ирсэн энэ сэдвийн араас шүүмж тасраагүй. Харин өнөөдөр хууль тогтоогчид асуудалд зорилго тавин ханцуй шамласнаа бат нот болгоод байна. Ц.Нямдорж гишүүн өнгөрсөн баасан гаригийн оройны чуулганы хуралдаан дээр шүүх, шүүгчдийг араандаа зууснаа ахин илэрхийлж, заналт үгээ урсгав.

Уг нь шүүх бидний амин чухал эрхийг хамгаалж, шударга ёсыг баталгаажуулж байдаг. Шүүгчдийг өнгө мөнгөнд авташгүй хүмүүс байлгахын төлөө өндөр цалин олгох ёстойг олон нийт ойлгохгүй байж болно. Гэтэл чухам яагаад Ц.Нямдорж ам ангайх бүртээ шүүгчийн цалинг шүүрэн бахирч, шүүхийн тогоо руу нулимж суудаг юм бол.

 Тийм шударга эх оронч юм бол шүүгчийн аяга руу өнгийж байхаар 60 хүртэл сая төгрөгийн валютаар цалинжаад дээлэндээ багтахгүй яваа төрөөс төрсөн тэрбумтнуудаа хараадаг байгаа даа. Хамгийн удаан төрийн хоолыг хороож ирсэн түүнийг хэдэн муу шүүгчдийн талх л нойргүй хонуулаад хэдэн он улирчээ. Энэ өс зуулт нь одоо бүр хэрээс хэтэрлээ.

Монголын шүүгчид энэ хүний өмнө ямар гэм зэм хийснээ асуучихаж болдоггүй юм байх даа гэж хааяа бодогдмоор.  Шүүхээр шийдүүлсэн хэрэг маргаан байдаг юм болов уу гээд хайхаар Женко Баттулгыг гүтгэсэнд уучлалт гуйх тухай шүүхийн шийдвэр гарсныг л мэдэх юм. Арай тийм өчүүхэн зүйлд бүхэл бүтэн төрийн нэг засаглалд ингэтэл хорсоно гэж санаанд багтамгүй.

Үүнээс өөрөөр шүүгчид түүнийг МСS компаниас байр авчээ, Хятдын тагнуул хийжээ, зуслангийн байрыг нь барьж байсан хоригдол амиа алджээ гэж лав Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр уншаагүй санагдана.

Шүүхийг мэддэгээрээ олон удаа цээж дэлддэг энэ хүн харин ч зовлон жаргалыг нь мэдээд, мэдэхгүй бусаддаа тайлбарлаж ярьж өгмөөр. Хамгийн эмгэнэлтэй нь МАН хууль мэддэг хуульчгүй нь Зөвлөлтийн школтой хоцрогдсон хуульч Ц.Нямдоржоор тархиа атгуулж байгаа явдал юм. Хорвоо дэлхий социализмын үеийн хууль эрх зүйгээс ангижраад хичнээн удаж байгаа билээ.

Гэхдээ нөгөө талаар шүүхийн эсрэг зарласан эрх баригчдын дажинг өөр талаас харвал гэгээн мэдээ бий. Шүүхэд чиглэсэн аюул занал хэр хүчтэй байна, төдий чинээ Монголын шүүгчид шударга ажиллаж байгаа юм байна гэж ойлгоход хэтрүүлэг болохгүй болов уу. Учир нь шүүхийг өмнөө бөхийлгөх мөнхийн хүслэнт улс төрчидтэй шүүх хэзээ ч дөрөө харшуулдаггүй.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    өвгөрчдээ одоо зөнөг зөлгана даа яана даа
    2016 оны 09 сарын 08
  • Шударга хүн л дээ
    Би үнэхээр шударга хүн. Түрээсийн байранд суудаг, Хууль засдаг, Сонгуульд ялахын тулд төрийн зөв бодлогыг ч буруу гэж шүүмжилдэг, түүнийгээ улс төрийн мэдрэмж гэж нэрлэдэг. Би үнэхээр шударга хүн
    2016 оны 09 сарын 08
  • Нямдорж шударга хүн шүү
    Нямдорж гэдэг хүнийг алах гэж дайрах аа болио аягүй бол АН сонгуульд ялагдахад шударга үнэн үгтэй нямдорж их гай болсон болохоор сайд ялаа 2-г сонингоор алдагийн нэгэн адил юм хийж байна уу
    2016 оны 09 сарын 08
  • Зочин
    ЭНЭ НЭР ХАЯГГҮЙ НИЙТЛЭЛЭЭР ОДООГЫН МОНГОЛ ТӨРИЙН ХАМГИЙН ЗӨВ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ГАНЦ ГИШҮҮН НЯМДОРЖЫГ ЗАХИАЛГААР ГУТААХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БАЙНА. МОНГОЛЫН ШҮҮГЧДЫН ЦАЛИН БУСДААС АРАЙ ИЛҮҮ БАЙЖ БОЛОХ Ч ХЭД ДАХИН ИЛҮҮ БАЙХЫГ МОНГОЛЫН ЖИРИЙН ИРГЭД БАРАГ ТЭР ЧИГЭРЭЭ ШҮҮМЖИЛСЭЭР БАЙГАА. ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХ ГУРВУУЛАА НИЙЛЖ БАЙЖ ХУУЛЬ ЁСЫГ ХЭРГЖҮҮЛЖ БАЙХАД ЯАХААРАА ГАНЦ ШҮҮГЧ НЬ БУСДААСАА ИЛҮҮ ЦАЛИНТАЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ БЭ ГЭСЭН НЯМДОРЖ ГИИШҮҮНИЙ ХЭЛСЭН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. НЭР ХАЯГАА Ч ТАВЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ХӨГИЙН ЮМ БИЧИЖ НИЙТЛҮҮЛЭХЭЭ ЗОГСОО.
    2016 оны 09 сарын 08
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 09 сарын 06
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 09 сарын 06
  • 0000
    Нямдорожийн зөвь шүүхчийн цалинг шүүхийн дарга дур мэдэн нэмсэн нь хууль бус зүүль Зөвхөн шүүхч нар хэт өндөр цалин авдаг гэтэл шүүхч нартай адилтгах шүүхч нараас илүү хүнд харицлагтай ажил хийж байгаа мэс засалын амч нар шүүхч нараас хэд хэд хэд дахин бага цалин авдаг ба бусад үүнтэй дүүуэх мэрэгжлийн хүмүүс бага цалин авдаг нь шудраг ёсонд нийцэхгүй ба хувь хүнийг ажил мэргжэлээр нь ялгавран гадуурхасан хэрэг мөн Шүүхч нар өндөр цалин аваад шүүх шудраг болсон юм алга Эрх мэдэлтэй албан тушаалтай гэмт хэргтэн хулгайч нар шүүхээс гадуур явсаар л байна Нямдорож зөв зүүийн төлөө тэмцэж байна
    2016 оны 09 сарын 05