Сүүлийн өдрүүдэд нийгмийг бухимдуулаад байгаа цалин, татварын асуудал намжих тийшээ болж байна. Гэсэн хэдий ч иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байгаа юм. Иргэдий хэлж буйгаар,
- Төр засаг нь иргэдээ шулж байх юм. Өөрсдийн тавьсан өрөө өөрсдөө төлдөг нь жам. Гагцхүү тэрхүү өрийг ард түмэндээ хувааж, ард түмнээрээ төлүүлэх арга нь цалин хасч, татвар нэмэгдүүлэх явдал юм.
Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 төсвийн хүрээний мэдэгдэл 2017, 2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны нэгдүгээр улиралд Засгийн газар 18 хувиас давсан хүүтэй бонд босгосон мэдэж байгаа. Энэ зээлийн хүү хамгийн хүнд нөхцөл байдал бий болгож байна. Иймээс бид Олон улсын санхүүгийн байгууллагаас хүү бага, урт хугацаатай зээл босгоод, өмнөх авсан бондоор солих тухай асуудлыг судалж байна.
Одоогийн байдлаар зургаан төгрөгийн орлого олоод 2,4 төгрөг зээлийн хүүнд төлөөд байвал энэ улс чинь яаж цааш явах юм. Концессийн тухайд шалгаж байна. Ирэх долоо хоногт үр дүнг нь танилцуулна.
Ийнхүү УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулсан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж эхэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна