• Эхлэл
  • Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ

Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ

2016/09/12

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхээр зар тархлаа. Тэрээр энэ удаад  ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгууль, мөн энэ сарын 16-нд хуралдах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралтай холбоотой мэдээлэл хийх бололтой. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн Ардчилсан намын байранд болно.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн ч гишүүдийн нь орон нутгийн сонгуульд багаа удирдаж ажиллах ёстой гэсэн байр суурь барьж буй. Тиймээс түүний хийх мэдэгдэл нь анхаарал татаж байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар мэдээлэл хийсэн. Түүнээс гадна сонгуульд ялагдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлд хорооны хурал ч анхаарал татаж буй.

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа намын дарга З.Энхболд хариуцлага хүлээн чөлөөлөгдөж, Ардчилсан намын шинэ дарга сонгогдох хүртэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх шийдвэрийг Гүйцэтгэл зөвлөлөөс гаргаж, өнгөрсөн долдугаар сард хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан. Үүний зэрэгцээ намын даргын асуудлыг шийдэн, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэл хангах ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч байсан юм. Юутай ч экс хотын даргын хэвлэлийн бага хурал олны анхаарлын төвд байх бололтой.

А.АНУ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна