• Эхлэл
  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулахгүй

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулахгүй

2016/09/13

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн,

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан,

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр нар томилогдох боломжтой болж, Төрийн албаны зөвлөлийн шалгалтад тэнцжээ.

Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс нэр бүхий зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулах сонгон шалгаруулалт зарласан байсан бөгөөд өчигдөр шалгалт авчээ. Сонгон шалгаруулалтад нийт 18 хүн нэрээ дэвшүүлсэн ч дөрөв нь тавьсан шалгуурыг хангаагүй тул хасагдаж шалгалтад ороогүй хасагдсан аж.

Шалгалтыг зохион байгуулсан комиссын зүгээс өгч байгаа мэдээллээр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох шалгуурыг ханган шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийг ирэх пүрэв гаригт буюу есдүгээр сарын 15-нд Төрийн албаны зөвлөлд оруулна.

Үүний дараа Төрийн албаны зөвлөл нэрсийг нь Засгийн газарт хүргүүлэх аж. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулах сонгон шалгаруулалтыг шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хойшлуулсан байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна