Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагаас эхэлж, долоон асуудал хэлэлцэн, гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлаас тодруулбал, Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг багтаж байна.
Харин Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтад тэнцэн, яамдын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох болзол нөхцлийг хангаад байгаа таван нэр дэвшигчийн асуудал энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад хараахан багтаагүй байгаа юм.
Онцлоход, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар томилогдох юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
1 Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай
2 Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
3 Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл
4 Нэрэмжит болгох тухай
5 Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал
6 Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоол)
7 Бусад асуудал
Танилцуулах асуудал
1 Сангийн сайдын гадаад томилолтын талаар
2 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар
3 Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар
Сэтгэгдэл байхгүй байна