• Эхлэл
  • Эрх нь зөрчигдсөн нэр дэвшигч шүүхэд хандахаар боллоо

Эрх нь зөрчигдсөн нэр дэвшигч шүүхэд хандахаар боллоо

2016/09/22

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороог удаа дараа хууль бус үйл ажиллагаа, улстөрийн бохир явуулга хийж байна хэмээн үзэж тус дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд хандаж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд 12-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч А.Гантулга, Сонгуулийн ерөнхий менежер Ж.Батбаяр, ХЭГ-ын дарга А.Цэрэнбат нар оролцов.

Хан-Уул дүүргийн АН-аас нэр дэвшигчдийг 2016 оны есдүгээр сарын 5-нд бүртгэж, Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы есдүгээр сарын 12-ны дугаарт олон нийтэд мэдээлсэн аж.

Гэтэл 2016 оны есдүгээр сарын 20-нд тус дүүргийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, АН-аас 12-р тойрогт нэр дэвшиж буй А.Гантулгыг тодорхойгүй шалтгаанаар орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлаж хассан байна. Тиймээс эрхээ хасуулсан нэр дэвшигч шүүхэд хандах болсон тухайгаа хэвлэл мэдээллээр дамжуулан илэрхийллээ.

Хэвлэлийн бага хурлыг нээж Сонгуулийн ерөнхий менежер Ж.Батбаяр “ХУД-ийн Сонгуулийн хороо өчигдөр  /2016.09.21/ ХУД-ийн АН-д албан бичгээр энэ сарын 20-ны өдөр уулзсан тойргийн хорооны шийдвэрийг хүргүүлсэн байгаа. Үүнд, ХУД-ийн 12-р тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн А.Гантулга гэх хүнийг сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай мэдэгдлийг  сонгуулийн тойргийн хороо гаргасан байна. Нэр дэвшигчийг хасах тухай асуудал  нь хууль зөрчсөн, эргэлзээтэй, хууль бус шийдвэр гарсан байна гэж үзэж ийн хэвлэлийн хурал хийж байна.

Тухайлбал, энэ сарын 16-нд МАН-аас тойргийн сонгуулийн хороонд нэр дэвшигч А.Гантулгатай холбоотой гомдол гаргасан байгаа юм. Үүнийг Сонгуулийн тойргийн хороо авч хэлэлцээд гурван хоногийн дотор Сонгуулийн тойргийн хорооны дарга Ж.Ичинноров гэдэг хүн А.Гантулга гэдэг хүнийг хасах тухай шийдвэрийг бид удахгүй гаргах болно гэсэн албан бичгийг ХУД-ийн АН-ын хороонд хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, энэ тойргийн хорооны дарга хамтын шийдвэр гаргах үүрэгтэй хүн. Хамтын шийдвэр гаргах үүргээ умартаад зөвхөн өөрийн хувийн үзэмжээр А.Гантулга гэдэг хүнийг нэрсийн жагсаалтаас хасах болно гэсэн шийдвэрийг МАН өгч байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй сонгуулийг шударга явуулах хүсэл эрмэлзэлгүй гэх дүр төрх харагдаж байна.

Сонгуулийг сонгуулийн тойргийн хороо хуулийн дагуу шударга явуулах ёстой, үүрэгтэй. Гэтэл энэ хүний толгойлж байгаа сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэр нь нэр дэвшигч А.Гантулгатай холбоотой ямар ч хуулийн үндэслэл байхгүй байгаа юм. Хуулинд заагдаагүй үндэслэл нь тодорхойгүйгээр сонгогчын нэрсийн жагсаалтаас хасч байгаа нь зүйд нийцэхгүй. Сонгуулийн хуулинд нэр дэвшигчийг жагсаалтаас хасах тухай хуулийн үндэслэлийг маш тодорхой заасан байдаг. Гэвч сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэр буюу тогтоол нь хуулинд заасан зүйл заалт огт байхгүй байгаа юм. Ийм байдлаар сонгуулийн тойргийн хороо шийдвэр гэж тогтоол гаргаж болохгүй” гэв.

12-р тойрогт нэр дэвшигч А.Гантулга “ДИТХ-д 12-р тойрогт нэр дэвшихээр материалаа бүрдүүлж есдүгээр сарын 6-нд бүртгэж авсан ч гэнэтхэн дээрх асуудал гарлаа. Ямар үндэслэлээр жагсаалтаас миний нэрийг хасч байгааг ойлгохгүй байна. тиймээс үүнтэй холбоотой өнөөдөр шүүхэд хандана. Шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээнэ. Ямартай ч хууль бус үйлдлийг таслан зогсоох, цаашид үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээ авна. Миний нэрийг жагсаалтаас хасахдаа ямар үндэслэлээр хасч байгаагаа тодорхойлоогүшй, зөвхөн МАН-аас ирүүлсэн бичгийг үндэслэн хассан байгаагаас харахад дүүргийн сонгуулийн хороо сонгуульд шударга өрсөлдөх эсэх нь эргэлзээтэй болсон гэж үзхээс аргагүй байдалд хүрлээ” гэв.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна