• Эхлэл
  • Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 27-нд гардуулна

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 27-нд гардуулна

2016/09/22

УИХ-ын 2016 оны 6 дугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар тогтсон.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс 

- Улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч

- Бие даагч 723 нэр дэвшигч байгаа ажээ.

СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД

- Монгол ардын нам

- Ардчилсан нам

- Иргэний зориг-ногоон нам

- Монголын ногоон нам 

- Бүгд найрамдах нам

- Монгол ардын хувьсгалт нам 

- Ардчилсан нам-монгол ардын хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл

- Эх орон нам

- Монгол үндэсний ардчилсан нам

- Хөдөлмөрийн үндэсний нам оролцож байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм.

Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ныг дуустал явагдана.

Эх сурвалж: News.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна