• Эхлэл
  • Намрын чуулганы цагийг тогтоов

Намрын чуулганы цагийг тогтоов

2016/09/27

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, 2016 оны УИХ-ын намрын чуулганы цагийг тогтоожээ. Түүнд зааснаар УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт 10.00 цагаас эхэлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоожээ.

Энэхүү цагийн хуваарьт нийцүүлэн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байхыг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонд үүрэг болгосон байна.

Хуулиараа УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг ч энэ удаад амралтын өдөр буюу бямба гариг таарсан тул аравдугаар сарын 3-нд УИХ-ын намрын чуулганыг нээхээр болоод байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна