Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 19-нд болно.
Иймд сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахыг сануулж байна.
Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид 10 дугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм байна.
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл байхгүй байна