Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтын шалгалтын хариу гарсан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд таван хүн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр хүн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад зургаан хүн өрсөлдсөн аж.
Шалгалтын хариуг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, гишүүд баталгаажуулсны дараа мэдээллийг олон нийтэд ил болгоно гэх тайлбарыг ТАЗ-өөс өгч байсан. Үүний дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, томилгоог хийх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна