• Эхлэл
  • ЦЕГ-ын тэргүүн дэд дарга солигдлоо

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга солигдлоо

2016/09/29

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын тэргүүн дэд дарга нарыг өөрчилж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан,

хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар,

Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг шинээр томилжээ.

Өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эх сурвалж мэдээллээ. Шинэ дарга нар өнөөдөр өглөө албан ёсоор ажлаа хүлээж авсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна