• Эхлэл
  • C.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

C.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2016/10/02

Жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсоор 18 жил болжээ. Энэ өдөр Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан амь насаа алдсан өдөр. Жил бүр С.Зориг агсны амь насаа алдсан энэ өдөр болон дөрөвдүгээр сарын 20-ндтөрсөн өдрөөр нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг юм. 

Уламжлал ёсоор Өнөөдөр ийнхүү төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн ах дүү, гэр бүл, найз нөхөд, болоод намынхан нь хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюун нар ирсэн байлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна