• Эхлэл
  • Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх үү?

Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх үү?

2016/10/03

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэх мэт хуультай байсныг өөрчилж бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулж байхаар болсон асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Бид намрын ээлжит чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсаныг дахин авч үзэж, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байна” гэв.

Ямартай ч жижиг намуудад халтай, том намуудад ашигтай гэх шүүмжлэл дагуулж байсан Сонгуулийн тухай хууль ийнхүү дахин өөрчлөгдөж магадгүй байна. Хэрэв тус хуулийг өөрчилвөл бүх шатны сонгууль тус тусдаа хуулиар зохицуулагдах аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна