• Эхлэл
  • Орон нутгийн сонгуулиар хуульчдын баг ажиллана

Орон нутгийн сонгуулиар хуульчдын баг ажиллана

2016/10/03

Энэ сарын 19-нд болох Орон нутгийн сонгуульд өрсөлдөх АН-ын нэр дэвшигчдэд хуулийн хүрээнд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий хуульчдын баг гарган ажиллуулах болсон тухайгаа “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн” мэдээлэл хийлээ. 

Орон нутгийн ИТХ 7200 мандаттай бөгөөд 15209 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.

Сонгуулийн хороонд нэр дэвшихээр материалаа өгсөн МАН-ын гишүүн биш иргэдийг хууль бусаар буюу маягт дутуу, он сараа тавиагүй гэх зэрэг үндэслэлээр хасаж байгаа ажээ.

Өмнөговь аймагт 30, Архангайн Өлзийт суманд 21 нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн хороо нь хассан байна.

Зөвхөн хоёр сумын хувьд өдий тооны хүнийг хасч, сонгох сонгогдох эрхийг нь зөрчиж байгаа юм чинь цаашлаад сонгуулийн үеэр хууль бус үйлдэл гарч болох талтай хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Иймээс орон нутгийн сонгуульд АН-аас оролцож байгаа 7000 гаруй нэр дэвшигчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх мэдээллээр хангах, өргөдөл гомдол гаргахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг баримтлан ажиллахаа “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс мэдэгдсэн юм.

“Нээлттэй ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ы дарга М.Шинэбаяр: Хуульчдын багийг ажиллуулж байгаа өөр нэг шалтгаан нь нэр дэвшигчид гомдлоо зохих газарт хүргүүлэхэд ихээхэн цаг зардаг. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд л гэхэд АН-аас Орхон аймагт нэр дэвших хүсэлтэй иргэнийг Сонгуулийн хорооноос хасаж, үүнийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан ч дөрвөн сарын дараа буюу энэ сарын эхээр нэр дэвших хүсэлтийг нь сэргээсэн жишээг татлаа.

Харин “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ы хуульчдад хандсанаар гомдлоо богино хугацаанд шийдвэрлэх боломжтой юм. Сонгуулийн тухай хуулинд сонгуультай холбоотой гомдол саналыг богиносгосон хугацаанд шийдвэрлэх заалт байдаг. Энэ заалтыг бид чиг болгож ажиллана” гэв. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна