Орон нутгийн буюу сум, дүүргийн сонгууль сурталчилгаа өнгөрсөн Бямба гаригт эхэлсэн. Сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ны Лхагва гаригт 07.00-22.00 цагийн хооронд болно. Энэ өдөр бүх нийтээр амрах аж.
Энэ удаагийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож буй. Тодруулбал, 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүрэг 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох бөгөөд нийтдээ 15212 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна