УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2016.10.03/ өдөр Төрийн ордонд хуралдсан боловч мэдээлэл хийгээгүй.
Тэд бүлгийн хурлаараа Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл маргааш /2016.10.05/ өглөөний 10:00 цагт Төрийн ордны "А" танхимд УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурал болох аж.
Хурлаар 2017 оны Төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлаар санал солилцож, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл байхгүй байна