• Эхлэл
  • Нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд дуудлаа

Нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд дуудлаа

2016/10/06

2016 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн есөн дүүргээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг СМАРТ ТВ-ээс зохион байгуулж буй  “Шууд мэтгэлцээн”-халз мэтгэлцээнд оролцохыг нам эвсэл, бие даагчдад уриалж байна.

2008 болон 2012 оны сонгуулийн явцаас харахад сонгогчид нэр дэвшигчид болон нам эвслүүдийн хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авахыг хүсч байгаа нь ажиглагдаж байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүх нам эвслээс нэр дэвшигчдийн тухайн дүүрэгт тавьж буй мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг ямар аргаар хэрхэн шийдвэрлэж буй талаар тухайн тойрогт нэр дэвшигчидтэйгээ мэтгэлцэх боломжийг СМАРТ ТВ олгож байгаа аж.

СМАРТ ТВ-ээс санаачилж буй энэхүү мэтгэлцээний нэвтрүүлэг нь 2016 оны 10-р сарын 10-аас өдөр бүр 20:00 цагаас эхлэх бөгөөд “Шууд мэтгэлцээн”-ний гол зорилго нь сонгогчдод тухайн тойрогт нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөр болон зан байдал, бодлого харилцааны соёл гэх зэрэг олон талт давуу талыг нэг зэрэг харуулах боломжтой бөгөөд сонгогчид үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авснаар сонголтоо хийх үйл явцад нь туслах болно. Тиймээс нэр дэвшигчдийг СМАРТ ТВ-ээс зохион байгуулж буй “Халз мэтгэлцээн”-д урьж байна

Б.БАТ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна