УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлуүүлэгийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрүүд 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдаагүй учраас УИХ-ын гишүүд дутуу ойлголттой байх шиг байна.
Эдийн засгийн хүндрэлээс гарах мөрийн хөтөлбөрт зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг тусгаж өгсөн байгаа.
2017 онд эхлүүлэхээр болсон хэд хэдэн төсөл хөтөлбөр байна.
Үүнд, эрчим хүчний чиглэлээр “ДЦС-3”-ын өргөтгөл, Дорнод аймагт болон Тавантолгойн цахилгаан станц, харин төмөр замын чиглэлээр Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн төмөр замуудыг барьж, ашиглалтад оруулах ёстой.
Түүнээс гадна барилгын салбарт цемент, бусад материалын үйлвэрүүдийг бий болгох чиглэлд ажиллана.
Эдгээрийг ирэх онд эхлүүлэхийн тулд ТЭЗҮ, бусад бичиг баримт боловсруулах ажлууд, сонгон шалгаруулалт зэрэг бүх үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр улиралд багтааж хийж дуусгах ёстой юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарчихвал Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг төсөв хэлэлцэх явцад оруулж ирэх боломж бий" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна