Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ.
Дүгнэлтийг хэлэлцээд хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Хувьцаа худалдсаны дараа хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан аж.
Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Өнгөрсөн зургадугаар сард “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгожээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэж, хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасныг шалгахаар болсон байна.
Холбоотой мэдээллүүд
“Эрдэнэт”-ийг тойрсон элдэв шуугиан
Эрдэнэт үйлдвэртэй холбоотой тушаалуудыг хүчингүй болгов
Сэтгүүлчид шүүх, хяналтын байгууллагад хандана
Сэтгэгдэл байхгүй байна