Сүүлийн үед албан тушаалын халаа сэлгээний тухай яриа нийгэм тараад байгаа. Халаа, сэлгээтэй холбоотой бас нэгэн асуудал гараад байгаа аж. Тодруулбал,
Дэлхийн банк болон Швейцарийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь сум дэмжих багуудын нийт 105 ажилтан байсан аж.
Гэтэл энэ 105 хүнийг бүгдийг нь ажлаас нь халжээ. Үүнтэй холбоотойгоор хэвлэлийн мэдээлэл хийлээ.
Нийт 105 ажилтан 2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Сум дэмжих баг”-уудын ажилтнууд ямар нэг алдаа зөрчил гаргалгүй найман сарын хугацаанд хэвийн ажиллаж байсан аж.
Харин энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр гэрээ дуусаагүй байхад халах тушаал Сангийн яамнаас ирсэн тухай хэвлэлийн үеэр хэлэв. Халах тушаалын тухай Сангийн яамнаас тайлбар өгөхдөө өмнөх засаглалын үед ажилд орсон гэх үндэслэл гаргаж ирсэн байна.
Тухайн ажилчид 2015 онд Сангийн яамны сайтад тавигдсан сонгон шалгаруулалтын зарлалын дагуу материалаа өгч шалгарч ажилд орсон тухайгаа хэлж байв. Ажиллах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл өгдөггүй, мөн ажилласан хоногийн цалинг цагт нь өгдөггүй байсан тухай мэдээллийг дэлгэсэн юм.
Мөн тэдгээр ажлаасаа халагдсан ажилчид дээрх үйлдлийг эсэргүүцэж байгаа бөгөөд МАН-ынхан өөрсдийн хүнээ томилж байна гэхчилэн ярьж байв.
Харин иргэд,
- Улс төржилтөөс болж энгийн ажилч, хөдөлмөрч иргэд хохирох ёсгүй. Нэг нам нь гарч албан тушаалтнуудаа шинээр сольж амжаагүй, тухайн хүн нь ажлаа ч сайтар ойлгож амжаагүй байхад нь нөгөө нам гарч өөрийн хүмүүсээ оруулахын тулд өмнөх ажилчдын халдаг жишиг тогтсон харагдаж байна.
- Ажлаас халж байгаа шалтгаан нь хачирхалтай санагдаж байна. Өмнө нь ямар ч байсан одоогийнхоо албан тушаалдл хийж байсан ажлаа үргэжлүүлэх боломжтой. Гэтэл сүүлийн хэд хоног халсан, хассан гэх мэдээлэл гарах боллоо.
- "Нар"-аа дагавал даарахгүй "Нам"-аа дагавал алдахгүй гэдэг шиг юм болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна