• Эхлэл
  • А.Цогцэцэг: С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой

А.Цогцэцэг: С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой

2016/10/17

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй  СУИС-ийн“Оюутан” театрт уулзалт хийлээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "Эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол диализтай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газар бүрэн шийдвэрлэсэн.

2017 оны нэгдүгээр сарын нэгнээс диализд ордог хүмүүс төр хувийн хэвшлийн ямар ч эмнэлэгт очсон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо.

Азийн хөгжлийн банкны Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн 6 дахь төсөл хэрэгжих гэж байна. Энэ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор төлөвлөсөн.

2017 онд Азийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Бусад бүх эмнэлгүүд, тэр дундаа алслагдсан өрхийн эмнэлгийг сайжруулах талаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэн үйлчилгээ авсан тэр цэгээсээ эмнэлгийн бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой байх.

Халдварт, нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөхгүйгээр сорьцыг нь тээвэрлээд тэр лабораторын шинжилгээг халдвар, хавдар дээр эрүүл мэндийн даатгалаар хийх боломжтой болж байгаа. Жишээлбэл, С вирусийн шинжилгээг аль ч эмнэлэгт өгөөд, хариугаа цахим хэлбэрээр авчих боломжтой болж байгаа юм.

Иргэн өөрөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Ингээд 3 сарын даатгалын мөнгөөр С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой. Ганцхан С вирусийн биш, бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Чингэлтэй дүүргийн хувьд диализын аппарат байхгүй байгаа. Богино хугацаанд энэ төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна" гэв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна