Маргааш орон даяар сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Энэ өдрийг орон даяар амралтын өдөр болгосон бөгөөд иргэн та заавал саналаа өгөөрэй. Ингээд орон нутгийн сонгуульд санал өгөхөд хэрэгтэй зөвлөмжийг хүргэж байна.
Санал хураах хэсэг дээр очиход танд саналын хуудас өгнө. Саналын хуудаст сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчийн нэрс байх юм.
Тухайлбал, та нийслэлд амьдардаг бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн, аймаг, суманд амьдардаг бол сумын Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчийн нэрс бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх юм.
Тодруулбал, сонгогч та “А” намаас нэр дэвшигч “Б”-г дэмжиж байгаа бол түүний нэрний өмнөх дугуйг будна гэж ойлгоорой.
Сэтгэгдэл байхгүй байна