• Эхлэл
  • “Эрдэнэт”-ийн асуудлыг АТГ-т шилжүүлжээ

“Эрдэнэт”-ийн асуудлыг АТГ-т шилжүүлжээ

2016/10/18

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг шалгуулж тогтоолгохоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр/2016.10.17/ Авлигатай тэмцэх газар/АТГ/-т холбогдох материалыг шилжүүлжээ.

Уг албан тоотод "Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна.

Эх сурвалж: News.mn

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна