• Эхлэл
  • Сонгуулийн ирц, явцын мэдээлэл

Сонгуулийн ирц, явцын мэдээлэл

2016/10/19

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өглөөний 07.00 цагт улс даяар эхэлсэн.

Өглөөний байдлаар нийслэлийн хувьд ахмадууд сонгуульдаа илүү идэвхтэй оролцож, саналаа өгч байна.

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нь иргэн та өөртөө тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн ойрын хүнээ сонгож байна гэсэн үг.

Сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн 12.00, 17.00 цагуудаас хэсгийн хороо нэг бүрээс авах юм байна.

Тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн хэвлэлийнхэнд мэдээлнэ гэж Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор мэдэгдэв.

Сонгууль үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин