• Эхлэл
  • Ерөнхийлөгч иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсчээ

Ерөнхийлөгч иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсчээ

2016/10/19

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2016.11.19/ болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм.

Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна” гэв.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин