• Эхлэл
  • НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

2016/10/19

2016 оны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 7 цагаас эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 398 хэсгийн хороон дээр иргэдээс санал авч байгаа юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Сүхбаатар дүүргийн 1947 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө.

Тэрээр “1992 оноос хойш 7 дахь удаагийн орон нутгийн сонгууль өнөөдөр болж байна.

Нийслэлийн 152 хороонд 6 нам, эвслээс нийт 658 хүн нэр дэвшиж байгаа.

Нийслэлийн МАН-аас 295 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Нийслэлчүүддээ төрийн эрх барих эрхээ эдэлж, иргэдтэйгээ хамгийн ойр байх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин