• Эхлэл
  • С.Батболд: Сум, дүүргийн ИТХ-ыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой

С.Батболд: Сум, дүүргийн ИТХ-ыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой

2016/10/19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 1948 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө.

Тэрээр “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой. Нэгдүгээрт, засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэддээ хамгийн ойрхон байдаг хурлыг сонгоно.

Хоёрдугаарт, Засгийн газар, аймаг, нийслэлийн бодлогыг анхан шатандаа хэрэгжүүлэх боломжийг олгох сонгууль гэдгээрээ онцлогтой юм.

Тийм учраас нийслэлийн иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин