• Эхлэл
  • Сонгуулийн ирц хангалтгүй байна

Сонгуулийн ирц хангалтгүй байна

2016/10/19

Сонгуулийн ерөнхий хорооноос сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг өгөв.

Мэдээллийн эхэнд сонгуулийн дүнг нэгтгэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн санал хураалтыг хуулийн дагуу сум дүүргийн сонгуулийн хороо саналыг нэгтгэж, сум, дүүргийн ИТХ-д тав хоногийн дотор өргөн барина. Энэ дүнгээ долоо хоногийн дотор нийтэд мэдээлнэ" гэв.

Энэ удаагийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа бөгөөд 12 цагийн байдлаар сонгуулийн ирц тун хангалтгүй үзүүлэлттэй гарсан байна. 

Архангай 19.5

Баян-Өлгий

Говь-Алтай

Дорноговь 22

Дорнод

Завхан 25.5

Өвөрхангай

Сүхбаатар 32.7

Сэлэнгэ

Увс 18.9

Ховд 25.1

Хөвсгөл 23.1

Дархан-Уул

Дунджаар 19.9 хувьтай

Багануур 15.5

Баянзүрх 11

Налайх 11.4

Сонгинохайрхан

Хан-Уул 14.1 хувьтай буюу нийслэлийн хэмжээнд 12.9 хувьтай байгаа аж.

Харин улсын хэмжээнд 16.8 хувьтай байна. Ирцийн мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сарын УИХ-ын сонгуулиас бага байгааг онцоллоо. Тиймээс СЕХ-ноос Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хороодод анхааруулж, ирцийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна.

Иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн аймаг, сумдад даваа гүвээ хаагдаж, иргэд саналаа өгөхөд бэрхшээлтэй байдал үүсээд байгаа тул онцгой байдлын алба хаагчдад иргэдэд туслалцаа үзүүлж, зам давааг нээж, санал өгөх явцад дэмжлэг үзүүлэхйиг зөвлөжээ.

Хэрэв санал хураалт 50 хувьдаа хүрэхгүй тухайн хэсгийн хороодод дахин санал хураалтыг долоо хоногийн дотор явуулах хуулийн заалт бий гэдгийг ч мэдээлсэн юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин