• Эхлэл
  • Түр завсарлуулаад байсан чуулган өнөөдөр эхэлнэ

Түр завсарлуулаад байсан чуулган өнөөдөр эхэлнэ

2016/10/20

УИХ-ын намрын ээлжит чуулганыг түр завсарлуулаад байгаа.

Тодруулбал, УИХ дахь хоёр намын бүлгийн энэ оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор завсарлуулсан.

Энэ тухай УИХ-ын захирамжид УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагааныг аравдугаар сарын 11-18-н хүртэл байхаар тусгасан.  

Энэ дагуу чуулганы үйл ажиллагаа өнөөдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжлэх аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин