• Эхлэл
  • Иргэдийн сонгох эрхийг хангахаар ажиллаж байна

Иргэдийн сонгох эрхийг хангахаар ажиллаж байна

2016/10/19

Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар улсын хэмжээнд 16.8 хувьтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

"2012 оны орон нутгийн сонгуулиар 12 цагийн байдлаар ирц улсын дунджаар 15.7 хувьтай байсан.

Аймгийн дунджаар 18.3, харин нийслэлийн дунджаар 12.3 хувьтай байсан.

Тэгвэл энэ оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ирцийн мэдээ 12 цагийн байдлаар улсын дунджаар 23.4 хувьтай байсан.

Үүнээс харахад орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо муу байна" хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй бол долоо хоногийн дотор тухайн хэсэгт дахин сонгууль зохион байгуулна. Үүнд саналын хуудас хэвлэх, тээвэрлэх, зохион байгуулах гээд дахин зардал гарах учир иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байна. 

Түүнчлэн хөдөө орон нутагт цас орж, зам даваа хаагдсаны улмаас иргэд саналаа өгч чадахгүй байна гэсэн мэдээлэл СЕХ-нд ирсэн байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудад иргэдийн сонгох эрхийг хангаж, хаагдсан зам давааг нээх ажлыг шуурхай зохион байгуулах хүсэлт хүргүүлжээ. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Зарим хувийн хэвшлийн байгууллага ажилчдаа амраахгүй байгаа талаар мэдээ ирүүлсэн. Манай байгууллага тус салбар бүрийг хариуцсан яам, тамгын газруудтай холбогдож, иргэдийн сонгох эрхийг хангахаар ажиллаж байна" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин