• Эхлэл
  • Орон нутгийн сонгуулийн санал хураалт дууслаа

Орон нутгийн сонгуулийн санал хураалт дууслаа

2016/10/19

Хуулийн дагуу орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагааг орон даяар 22.00 цагт хаалаа. Одоогоор СЕХ-ноос ирцийн талаар мэдээлэл гаргаагүй байна. Өмнөх УИХ-ын  сонгуулийн дүнг шууд дэлгэцээр мэдээлж байсан шиг хүргэх боломж байхгүй. Учир нь орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд 7282 мандатын төлөө 15121 хүн өрсөлдөж байгаа гэж СЕХ-ны дарга Л.Содномцэрэн мэдээлж байсан. Хуулийн дагуу бол орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнг 7 хоногийн дотор буюу энэ сарын 26-нд мэдээлэх ёстой. Гэхдээ удахгүй ирцийн мэдээллийг СЕХ-ноос мэдээлэх бололтой.

Дашрамд сануулахад СЕХ-ноос мэдээлснээр бол ирц хүрээгүй баг, хороодод дахин санал хураалт явуулах бөгөөд өмнөх сонгуулиас өөр нэг зүйл нь эхний санал хураалтад оролцож саналаа өгсөн хүмүүс дахин санал хураалтад саналаа өгөхгүй байж болох юм байна.

Ингээд ирцийн мэдээллийг 17.00 цагийн байдлаар дахин хүргэж байна.

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 

сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирцийн талаар

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц орон нутгийн хэмжээнд 49,1, дүүргийн хэмжээнд 30,9, улсын хэмжээнд 40,9 хувьтай байгаа бөгөөд 10 аймаг, нэг дүүргийн сонгуулийн ирц бүрдсэн  гэж мэдээлсэн.

Аймаг

Хувь

1

Архангай

55,3

2

Баян-Өлгий

56,9

3

Баянхонгор

54,5

4

Булган

48

5

Говь-Алтай

56,2

6

Говьсүмбэр

46,6

7

Дорноговь

45,3

8

Дорнод

44

9

Дундговь

46,3

10

Завхан

62,3

11

Өвөрхангай

50,9

12

Өмнөговь

48,7

13

Сүхбаатар

61,4

14

Сэлэнгэ

45,5

15

Төв

50,4

16

Увс

56,6

17

Ховд

57,1

18

Хөвсгөл

44,2

19

Хэнтий

49,9

20

Дархан-Уул

32,8

21

Орхон

31,6

Нийслэлийн хэмжээнд:

Дүүрэг

Хувь

1

Багануур

34,6

2

Багахангай

54,5

3

Баянгол

32,9

4

Баянзүрх

29

5

Налайх

38,2

6

Сонгинохайрхан

27,9

7

Сүхбаатар

34,4

8

Хан-Уул

34,2

9

Чингэлтэй

28,6

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин