• Эхлэл
  • Гурван дүүрэгт Ардчилсан нам ялжээ

Гурван дүүрэгт Ардчилсан нам ялжээ

2016/10/24

Улс даяар аравдугаар сарын 19-нд болсон Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтаар улсын хэмжээнд 135 тойрог, 293 хэсгийн хорооны сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалт хийхээр болсон. Энэ дагуу аравдугаар сарын 23-ны ням гаригт нэмэлт санал хураалтыг явууллаа.

Үүнл 10 аймгийн 57 тойрог, 80 хэсэг, нийслэлийн долоон дүүргийн 78 тойрог, 213 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт ням гаригийн 07.00-22.00 цаг боллоо. Нэмэлт санал хураалтыг өмнөх сонгуульд саналаа өгөөгүй иргэд өгсөн юм.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос 17.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 53.3 хувьд хүрлээ.

Харин аймгуудын хувьд сумдаасаа мэдээлэл авч, нэгтгэн түүнийгээ Сонгуулийн ерөнхий хороонд өгч байна гэсэн мэдээлэлтэй байсан юм. Санал хураалтын өдрийн 22.30 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгнө гэж байсан ч хойшлуулсан бөгөөд өнөөдөр улс даяарх дүнг нэгтгэн хүргэх чигтэй байна. Урьдчилсан мэдээллээр нийслэлийн 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулснаас Ардчилсан нам дийлэнхэнд ялалт байгуулсан гэсэн байна.

-Баянзүрх дүүрэг 1, 2,4, 5, 9 11, 14 19, 21, 22 23, 25, 26, 27, 28 дугаар хороонд буюу нийт 22 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 19 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байна.

-Баянгол дүүрэгт 41 мандаттайгаас 31 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан гэх мэдээлэл байна.

-Сүхбаатар дүүрэг 35 мандаттай бөгөөд 19 мандатыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 16 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байна.

-Сонгинохайрхан дүүрэгт МАН 39 мандатыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 2 мандатыг авчээ.

-Хан-Уул дүүргийн 35 мандатын 15-ыг Ардчилсан намаас нэр дэвшигчид 18 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 2 мандатыг бие даагчид авчээ.

-Чингэлтэй дүүрэг 35 мандаттайгаас МАН-аас нэр дэвшигчид 26 суудлыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 9 суудлыг авсан гэсэн албан бус мэдээлэл байна. Урьдчилсан дүнг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэн мэдээлэх бөгөөд Нийслэлийн сонгуулийн хороо 10.00 цагт мэдээлэл өгнө гэсэн тов бас гараад байна. 

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ИРЦИЙН МЭДЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу.

Монгол Улс:Орон нутгийн сонгууль-2016

Нэмэлт болон дахин санал хураалтууд

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин