• Эхлэл
  • МАН-6 дүүрэгт, АН-3 дүүрэгт ялалт байгуулжэээ

МАН-6 дүүрэгт, АН-3 дүүрэгт ялалт байгуулжэээ

2016/10/24

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны аравдугаар сарын 19-нд болсон ч нийслэлийн иргэдийн 48 хувь  санал хураалтад оролцож, нийслэлийн 152 хорооноос 73 хороо ирцэндээ хүрсэн.

Тиймээс сонгуулийн тухай хуулийн дагуу аравдугаар сарын 23-ны ням гарагт ирц хүрээгүй 79 хороонд нэмэлт санал хураалт явууллаа. Энэ удаад нийт дүнгээр иргэдийн 56 хувь нь саналаа өгч, сонгууль хүчин төгөлдөр боллоо.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулжээ гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин