• Эхлэл
  • Гишүүдийн ирцийг ил мэдээлэхээ больжээ

Гишүүдийн ирцийг ил мэдээлэхээ больжээ

2016/10/28

Ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамгийн чухал үүрэг бол хууль батлах билээ.

Энэ утгаараа өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүдээс хэн нь чуулганы хуралдаанд оролцож байна, хэн нь хуралдаанаа тасалсан, чөлөө авсан, томилолтоор явсан байна гэдгийг www.parliament.mnсайтаар дамжуулж мэдээлдэг байв.

Гэтэл МАН-аас олонх болсон энэ удаагийн парламент чуулганд оролцож байгаа гишүүдийн ирцийг мэдээлэхээ больжээ.

Тус сайтад тавигдсан УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээлэл хамгийн сүүлд гэхэд наймдугаар сарын 30-нд буюу анхдугаар чуулганы үеэр тавигдсан байх юм. Ингэж чуулганы ирцийг хяналтгүй болгосноор аль гишүүн хуралдаанаа тасалж, хэн хамгийн идэвхтэй оролцож байгааг иргэд мэдэх боломжгүй болох талтай.

Шилэн дансыг “модон данс” болгосон МАН-ынхан өөрсдийг нь хянадаг бас нэгэн ажлыг чимээгүйхэн зогсоож байгаа бололтой.

Эх сурважл: News.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин