• Эхлэл
  • Х.Бат-Ялалт хуульчидтай халз мэтгэлзэхэд бэлэн

Х.Бат-Ялалт хуульчидтай халз мэтгэлзэхэд бэлэн

2016/11/02

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт хуульчидтай халз мэтгэлзэх болсон талаар мэдээлэл хийлээ.

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт "Нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар ихэсч байгаа нь хуулийн байгууллагын ажлын үр дүнтэй холбоотой" гэдгийг онцлон хэлсэн юм.

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт “Монгол улсын шүүх, хууль хяналтын байгууллагууд нь үйл ажиллагаандаа  хууль дээдлэх, шударга ёсны, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг баримталдаггүй, Үндсэн хуулийг зөрчиж нийгмийн өмнө хүлээсэн хүний эрх зөрчих явдалтай тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ  биелүүлдэггүй, улс төрчид болон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн  нөлөөнд автаж хууль бус, шударга бус шийдвэрүүдийг  гаргадаг.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан  Л.Гүндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг санаатайгаар алдаатай  шийдвэрлэж, улс төрчдөд ашигтай шийдвэр гаргасан.

Одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны долоодугаар сард “Хадгаламж” банкнаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр УИХ гишүүн асан, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцээд, хэрэгсэхгүй болгож байсан.

Шүүгчид цугларсан баримт, бичгүүдээс үзэхэд хэргийн нотлох материалууд шүүгдэгчийг яллах хэмжээнд хүрэхгүй гэж тухайн үеийн шүүгчид үзсэн. Тухайн үед хувьдаа завшсан гэх 11 сая төгрөгийн үнэтэй фургон автомашиныг У.Хүрэлсүх нь Ц.Чимэдцэрэнтэй ямар аргаар бүлэглэн залилсан эсэх нь тодорхой бус байсан бөгөөд шүүгч баримтаар нотлогдоогүй дүгнэсэн гэх. Шүүх уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй, улс төрийн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин