• Эхлэл
  • “Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг эхэллээ

“Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг эхэллээ

2016/11/03

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хүний эрх хөгжил төв, хамтран Хелп эйж интернешнл (Help Аge International) байгууллагын санаачилгаар олон улсад хэрэгжүүлж байгаа “Ахмад настны хүний эрхийг баталгаажуулъя” сэдэвт үндэсний гурван талт  хэлэлцүүлэг эхэллээ.

Тус хэлэлцүүлгийг ахмад настны хүний эрхийн байдал, НҮБ-ын Ахмад настны хүний эрхийг хамгаалах тухай шинэ конвенц боловсруулах санаачлага зэрэг асуудлаар талуудад мэдээлэл өгөх,  насжилт, ахмад настны хүний эрхийн асуудлаарх Монгол Улсын онцлог байдлыг тодорхойлох, ирэх сарын 12-15-ны өдрүүдэд Нью-Иорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Ахмад настны эрхийн шинэ конвенцийн ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын идэвхтэй оролцоог хангах, байр суурийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Энэхүү хэлэлцүүлэг нь:

- Ахмад настны хүний эрхийн байдал, НҮБ-ын Ахмад настны хүний эрхийг хамгаалах тухай шинэ конвенц боловсруулах санаачлага зэрэг асуудлаар талуудад мэдээлэл өгөх,

- Насжилт, ахмад настны хүний эрхийн асуудлаарх Монгол Улсын онцлог байдлыг тодорхойлох,

- 2016.12.12-15-ны өдрүүдэд Нью-Иорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Ахмад настны эрхийн шинэ конвенцийн ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгт МУ-ын Засгийн газрын идэвхитэй оролцоог хангах, байр суурийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

 Хэлэлцүүлгийг явуулснаар Засгийн Газар ахмадын хүний эрхийн асуудлаар тулгамдаж буй асуудлууд болон НҮБ-ын Ахмад настны хүний эрхийг хамгаалах тухай шинэ конвенцийн тухай олон талын бодол саналыг сонсч нэгдсэн байр суурьтай болно гэж үзэж буй ажээ.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин