• Эхлэл
  • АН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлнэ

АН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлнэ

2016/11/08

Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн өнөөдөр /2016.11.08/ хэвлэлийн хурал хийж хурлын дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж шаардлага өргөн барих юм байна.

Тэд “Өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ҮЗХ-г арваннэгдүгээр сарын 16-нд хуралдуулах шийдвэр гаргасан.

ҮЗХ-гоор яригдах гол асуудал бол АН-ын дүрмийн шинэчлэл тойрсон асуудал юм.

Тэгвэл АН-ын дүрмийн төслийг АН доторх фракц, зарим гишүүд боловсруулж байгаа. Иймд өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж дүрмийн төслүүдийг ил болгох, demparty.mn сайтад дэлгэн тавих шаардлагыг АН-ын удирдлагуудад тавьж байна” гэв.

Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимэдорж “АН-ын шинэчлэл гэдэг нь дүрэм журам, дотоод шинэчлэлийг хэлж байгаа. Тиймээс энд тэнд боловсруулж байгаа дүрмийн төслийг ил болгох шаардлагатай.

Зарим хүн дүрмийн шинэчлэл хийсэн нэрээр жижиг засвар оруулж, үндсэн дүрмийг хэвээр нь авч үлдэхийг санаархаж байна.

Харин зарим нь АН-ын үзэл баримтлалд огт нийцэхгүй төсөл ч байна. Тиймээс дүрмийг төслүүдийг ил болгож, Монголын ард түмэнд АН-ыг шинэчлэлийг харах боломж олгох ёстой.

Мөн дүрмийг шинэчлэх бүтэц бүрэлдэхүүнийг батлахдаа АН-ын залуучууд, ахмад, анхан, дунд шатны төлөөлөл, парламентад сонгогдож ажиллаж байсан хүмүүсийн төлөөллийг багтааж батлах ёстой” гэв.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин