• Эхлэл
  • Д.Батбаяр: Бизнесмэнүүд боломжоороо оффшор данс нээлгэх ёстой

Д.Батбаяр: Бизнесмэнүүд боломжоороо оффшор данс нээлгэх ёстой

2016/11/08

УИХ-ын гишүүн асан Кёкшүзан Д.Батбаяр оффшор данстай гэх мэдээлэл гарч үүнтэй холбоотой тайлбар хийж байсан билээ. Тэрээр дээрх асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас эхлэн Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд шалгах боломжгүй гэсэн хариу өгсөн тухай өмнө нь мэдээлж байсан. Учир нь тухайн үед зодог тайлаад удаагүй, албан тушаал хашаагүй учраас шалгах боломжгүй гэж байжээ.

Тэгвэл өнөөдөр /2016.11.08/ тэрээр дахин оффшор данстай холбоотой мэдээлэл хийлээ.

Тэрээр хэвлэлийн хурал эхлэхийн өмнө өнгөрсөн Ням гарагт Mонгол HD телевизийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр гарсан оффшор дансны талаар мэдээллийг сэтгүүлчдэд дахин үзүүлсэн юм.

Мөн өнгөрсөн тавдугаар сард гарч эхэлсэн оффшор дансны талаар мэдээлэл өөрийнх нь нэрээр анхлан гарч эхэлсэн болон сонгуульд нэр дэвших эсэх, хөрөнгө оруулалтын тал дээр ч асуудал хөндөгдөж байсан тухай хэллээ.

УИХ-ын гишүүн асан Кёкшүзан Д.Батбаяр “Оффшор дансны талаар Монголчуудын ойлголт буруу талдаа байдаг.

Хууль бус, хүний болон зэвсгийн наймаа, хар тамхи, терроризмтэй холбоотой гэж ойлгодог учраас энэ асуудалтай холбоогүй. Өнгөрсөн долоо хоногт Mонгол HD телевизээр гарсан нэвтрүүлгээр Даваагийн Батбаяр гэдэг хүн нь өөрөө биш, Орхон аймгийн ИТХ-ын гишүүн болохыг гаргасан.

16 настайгаасаа эхлэн Япон улсад хөдөлмөрлөж, олон хүнийг тус улсын дэвжээг эзэгнэх боломжийг бий болгон, эх орондоо буцаж ирээд цэвэр бизнес хийж байгаа учраас залруулга хийх нь зөв гэж үзэж байна.

Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан Намаас оффшор данстай нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй байх асуудлыг хөндсөн. Тухайн үед энэ хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байсан ч эр хүний хувьд нэрээ татсан” гэв.

Тэрээр “Төрийн өндөр албан тушаалтай иргэн оффшор дансыг нээх ёсгүй. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг бизнесмэнүүд боломжоороо энэ дансыг нээлгэх учиртай. Учир нь хөрөнгө оруулалтын цаана татвар яригддаг” хэмээн нэмж хэллээ.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    янхан авгайтай мал
    2016 оны 11 сарын 11
  • ХЭХЭ
    УЛАЙМ ЦАЙМ ИЙМ ЦАЙЧИХСАН ХУЛГАЙЧ БАЙХ ЮМАА ГЭЖ
    2016 оны 11 сарын 10
Сонин хачин