• Эхлэл
  • П.Цагаан намын дүрэм өөрчлөх саналаа илэрхийллээ

П.Цагаан намын дүрэм өөрчлөх саналаа илэрхийллээ

2016/11/11

Ардчилсан намын шинэ даргын төлөөх өрсөлдөөн ид өрнөж буй. Одоогийн байдлаар намын даргад өрсөлдөнө гэдгээ Ерөнхийлөгчийн зөвлөх асан П.Цагаан, сайд асан Лу.Гантөмөр нар албан ёсоор илэрхийлээд байгаа. Мөн Д.Эрдэнэбат, Лу.Болд гээд намын даргын өрсөлдөөнд битүүдээ сойж байгаа хүмүүс ч бий. Тэгвэл өнөөдөр намын даргад өрсөлдөгч гэдгээ зарлаад байгаа П.Цагаан намын дүрэмд оруулах саналаа Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт өнөөдөр албан ёсоор хүргүүллээ.

Түүний хүргүүлсэн 10 хуудас бүхий дүрмийн төсөлд намын үнэт зүйл, бүтэц удирдлага зохион байгуулалт, нам доторх эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой заажээ. Тухайлбал, нам нээлттэй гишүүнчлэлтэй болох, намын даргыг нийт гишүүд нь сонгодог байх, анхан, дунд шатны намын даргыг аймаг, дүүргийн хэмжээнд сунгаагаар сунгадаг болох талаар тусгажээ. Мөн Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж бүх сум, хорооноос сонгогдсон төлөөлөгч бүхий 700 орчим гишүүнтэй намын Их хуралдайг байгуулна. Намын дэргэд Цэцдийн зөвлөл, Нэр дэвшүүлэх хороо, Бодлого судалгааны хүрээлэн зэрэг бүтэц ажилладаг байх зэрэг санал боловсруулсан байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин