• Эхлэл
  • С.Жавхлан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хэлэлцүүлэгт урилаа

С.Жавхлан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хэлэлцүүлэгт урилаа

2016/11/11

УИХ-ын гишүүн С.Жавхлан Эрдэнэт үйлдвэр болон цаг үеийн асуудлаар Төрийн ордны В танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

С.Жавхлан "Түмэн олонд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой учир нь үл мэдэгдэх төөрөгдөл их үүслээ.

Үүнд хариулт өгөх үүднээс нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, нэг байшинд уулзаж ярьж чаддаггүй юм бол Үндэсний телевизээр ярилцлаганд орооч гэсэн юм.

Ингээд саналаа “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичгээр хүргүүлсэн.

Үүний хариуд зөвшилцөөд цагаа тохирох хэмжээнд явж байтал МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь Монголын мэдээ телевизийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсан байна.

Эрдэнэттэй холбоотой асуудлаар телевизүүдтэй хаалтын гэрээ хийсэн байна гэж бодож байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-ийг шалгах ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн6

Миний хийх нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг нь энэ сарын 18-ны 21:00 цаг. ММ сувгийн нээлттэй хэлэлцүүлгийн цаг гэж байдаг. Энэ бол Монголын ард түмэн зөв зүйтэй мэдээлэл авах хамгийн боломжтой цаг байгаа юм. Тиймээс би энэ цагийг сонгосон. 

Хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хамгийн их нэр нь холбогдоод байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байна.

Мөн УИХ-ынн дарга М.Энхболдод урилга хүргүүлнэ.Энэ байшинд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон нийтийн телевизээрээ сайхан ярилцах хэрэгтэй.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрдэнэттэй холбоотой асуудлаар хамгийн их ярьж байгаа Ц.Нямдорж. Энэ хүн хамгийн түрүүнд үсрээд ирэх байх. Мөн 27 настай хөвүүн ч ирэх байх.Ямар эх үүсвэрээр хувьчилж авснаа ярих хэрэгтэй.

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалыг ирээсэй гэж хүсч байна. Энэ хүн Монголд байгаа гэж сураг сонссон. Ингээд энэ сарын 18-нд 21:00 цагт болзоо тогтоож байна. Түмэн олон минь анхаарлаа сайн хандуулаасай. Энд хэн хэн ирэх нь вэ, хэн нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг болох нь вэ гэдгийг хараасай.

Мөн өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан албан тушаалтнууд сайн дураараа, итгэл үнэмшлээрээ ирээсэй гэж хүсч байна" гэв.

Эх сурвалж: iKon.mn

Видеог ЭНД дарж үзнэ үү.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    yaltchgyi ye ye obchin seterch baina
    2016 оны 11 сарын 14
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 14
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 14
  • Зочин
    гүндалайн түвшинд хүртэл мөнч их зай байна даа
    2016 оны 11 сарын 14
  • Зочин
    Жавхланг дэмжиж байна. Та Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай Монгол банкны ерөнхийлөгч нартай төгрөгийн ханш яагаад унаад байгаа талаар ярилцаарай.
    2016 оны 11 сарын 13
  • Зочин
    АН-ын нөхдүүдийг бодоход эх орон ард түмнээ нэсэн сэтгэлтэй хүн л дээ. Идэх уух, хулгай луйвар хийхийн дон шүглэсэн АН-ынханыг бодоход ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ АРАЙ ӨРӨНД ОРУУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШҮҮ.
    2016 оны 11 сарын 13
  • Зочин
    Энэ мудак шуугианаар далимдуулж өөртөө баахан коко авах гэсэн юм байхдаа. Тэр болзоонд нь бас л адилхан оноогоо нэмэгдүүлэх гэсэн дүнхүүнүүд л очих байх.
    2016 оны 11 сарын 12
Сонин хачин