• Эхлэл
  • Г.Уянга намын дарга хэвээрээ юу?

Г.Уянга намын дарга хэвээрээ юу?

2016/11/22

УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл гараад байгаа.

Сар гаруйн өмнө буюу аравдугаар сарын 10-нд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам хуралдан Г.Уянгыг намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан гэх мэдээлэл ийнхүү өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж эхэллээ. Мөн арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон намын дарга Ц.Баянбилэг гэсэн гарын үсэгтэй мэдэгдэл гаргасан байна.

Уг бичигт Г.Уянгыг намын даргын албан тушаалаа өгөхийг шаардсан боловч өөрийгөө намын дарга хэвээр байгаа мэт хэвлэлийн бага хурал хийн, тухайлбал Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн нь намын талаар буруу ташаа ойлголт төрүүлэхэд хүргэж байна гэсэн бөгөөд иймд намын гишүүд дэмжигчдэдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс уг мэдэгдлийг гаргасан гэжээ.

Гэхдээ уг мэдэгдэлд намын даргыг өөрчлөх тухай намын даргыг өөрчлөх тухай намын Их хурлын шийдвэр батлагдсан даруйдаа бүрэн хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэсэн байна. Харин Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулиар намын дүрэмд өөрчлөлт оруулсан болон удирдлагаа өөрчилсөн талаар Улсын дээд шүүхэд бүртгэн мэдүүлэх ёстой байдаг.

Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Улсын дээд шүүх

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэсэн албан ёсны мэдээлэл гаргасан байна. Энэхүү шийдвэрээ Улсын дээд шүүх 

-Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн гэж тайлбарласан байна.

Ийнхүү Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга мөн эсэх тухай бас нэгэн маргаан дэгдэх нь ээ.

Дашрамд дурдахад Г.Уянга 2012 оны сонгуульд МҮАН-аас нэр дэвшин МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн байсан. 2016 онд бүлгээсээ гаран Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар сонгогдсон юм. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    уянга бол нилээд хурц өвчилсөн улс төрийн хийрхэгч болохоо сайн таниулсан одоо сайхан амар тайван эхнэрийнхээ ажлыг хий
    2016 оны 11 сарын 27
  • Ccc
    Araas n hutgalahad heregtei
    2016 оны 11 сарын 27
  • zochin
    Mongol ulsin tusgaar togtnold olon namin hereg baihgui shuu undesten ustah ayultai shuu
    2016 оны 11 сарын 26
  • Зочин
    жинхэн түгжил чинь энэ шүү дээ
    2016 оны 11 сарын 25
  • Зочин
    Уянгаар даргаа хийлгээд яахнавдээ. Хэрэлдэг гэж л байгаа юм байхдаа. Ханилгаагүй хүүхэн юм. Ер нь энэ нам гээд байгаа нь нам болох өдий байхаа. Бөөн хэрүүл, бие биеэ үгүйсгэгчид..Яаж нам болох юм бэ..
    2016 оны 11 сарын 25
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 24
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 24
Сонин хачин