• Эхлэл
  • АН-ын зургаадугаар их хуралд 1210 гишүүн оролцоно

АН-ын зургаадугаар их хуралд 1210 гишүүн оролцоно

2016/11/28

Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно.

Хурлаар тус нам шинэ дүрмээ батлах аж. Харин намын даргын асуудал яригдахгүй гэдгийг энэ сарын 16-нд хуралдсан ҮЗХ-ны хурлаар шийдсэн билээ.

Тэгвэл Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм. Намын анхан шатны нэгжээс сонгогдож зургаадугаар их хуралд оролцох гишүүнийг сонгох хуралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд 330 сум, нийслэлийн 152 хороонд  буюу аймаг, сум бүрт болжээ.

Дашрамд, оролцогчдыг сум бүрээс нэг төлөөлөгч, аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын төлөөлөл оролцохоор болоод байгаа билээ.

Намын анхан шатны байгууллагаас Их хуралд оролцох төлөөлөгчийн нэрсийг энэ сарын 30-ны өдөрт багтаан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин