• Эхлэл
  • АТГ-аас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлжээ

АТГ-аас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлжээ

2016/11/30

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлжээ.

Зарлан дуудах хуудаст бичснээр бол Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авах шаардлагатай.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргалын өрөөнд 16.00 цагт бэлэн байхыг дурджээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхдийг АТГ-аас баривчлан хорих 461-р ангид 14 хоног саатуулаад байгаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин