• Эхлэл
  • Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна

2016/12/01

Авлигатай тэмцэх газраас /2016.11.30/ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Ийн ажлын цаг таарах үеэр түүнийг гэнэт дуудсанаас гэнэдүүлэн баривчлах гэж байна гэсэн хардлага төрж, намын нөхөд нь ч хэвлэл мэдээллийнхэн ч АТГ-ын гадаа цуглаад байлаа. Дуудсан цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр байцаалт өгөхөөр АТГ-т очиж дөрвөн цагийн турш байцаагдсан юм.

Түүнийг өнгөрсөн лхагва гаригт Авлигатай тэмцэх газраас дуудан, эрүүгийн 201501000009 дугаарт хэрэгт сэжигтнээр тооцсон. Ү

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал нар байцаажээ.

Тэрээр байцаалт өгөхийн өмнө буюу АТГ-т өөрийн биеэр ирж үүсээд байгаа нөхцөл байдлын тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Өнөөдөр /2016.11.30/ хоёр цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нилээд их үйл явдал өрнөх юм шиг байна.

Хоёрдугаарт нь нэвтрүүлэгт ороод Монолын нийгэмд болохгүй байгаа юм, түүн дотроо цөнө хэдэн хүмүүс Монголын хамаг баялагийг сорчихлоо Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт“Саусгоби” гээд баахан хөрөнгө мөнгө цөөхөн хүмүүс завшаад байна гээд хэлчихсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа бололтой юм байна. Цөөхөн хоногт гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.

Тэгээд өнөөдөр намайг ир гэсэн дагуу ирлээ. Ер нь манай Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг гэж би дөрөвдүгээр сард хэлсэн.

Тэр хонгил руу намайг шахаж оруулах гэж олон жил оролдож байна. Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд элдэв худал юмаар зохиомол элдэв хэрэг үүсгэсэн. Тэгээд сая манай ойрын хүмүүсийг барьж хийгээд. Тэгээд тэдэнтэй холбогдуулж бас тэр зохиомол хэргийг оруулж байгаа. Үүнд нэх айж ичээд байх юм байхгүй. Ер нь үнэн хэзээд ялна гэж бодож байгаа.  

Хоёр юманд харамсаж байна. Намайг эрхтхэн шиг дуудаж авчираад асуучихгүй заавал ойр хавийн Гансүхээс эхлээд  Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчилгаж хамгийн сүүлд төрсөн дүү хамаатан сандангуудыг минь шоронд гянданд тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийгээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болчихсон байх гээд ирж байгаа юм” гэв.

Тэрээр төгсгөлд нь хэлэхдээ “Ерөнхийлөгч бид хэд 1990 оноос эхэлж ардчиллын төлөө явж ирсэн.

Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой.

Үгэнд нь орохгүй бол шоронд ордог ийм ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй.

Ер нь бол Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна.

Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэсэн юм.

Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь бэрийг АТГ-аас баривчлан хорих 461-р ангид 14 хоногийн хугацаагаар саатуулсан. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа нь дууссан тул Н.Алтанхуягийг байцаагдах мөчид түүний дүү Н.Наранцэцэгийг хорих ангиас суллажээ.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

АТГ-аас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлжээ

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 12 сарын 01
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 12 сарын 01
Сонин хачин