• Эхлэл
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Жавхланг 380 саяын өрөнд оруулжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Жавхланг 380 саяын өрөнд оруулжээ

2016/12/01

УИХ-ын гишүүн, дуучин С.Жавхлангийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай “Цензургүй яриа” нэвтрүүлгээр ярилцсан яриа олны анхаарлыг нэлээд татсан. Ингээд энэхүү ярианы эхлэл хэсгийг толилуулж байна.

-Таны  “Монгол өлсөх учиргүй” тоглолт Бөхийн өргөөнд амжилттай боллоо гэж сонссон. Тоглолтынхоо сонин хачнаас ярина уу?

-Энэ жилдээ хэт их найрнаас татгалзая. Дээрээс нь өлсгөлөн ядуурал ажилгүйдэл хүүхэд, нялхсын өвчлөл их гээд л олон зүйл нийгэмд болж, нэг хэсэг нь аягүй хэцүү дарамтад зовж байхад нөгөө хэсэг нь баярлаж болохгүй ээ. Нөгөө гоё ёс жудагтай нэгнийгээ хайрладаг Монголчууд хаачсан бэ? Энэ үед бид энэ зөв хөдөлгөөнийг өрнүүлэх ёстой. Ядарсан, зүдэрсэн хүмүүст уудаг нэг шил архиныхаа мөнгө, бууддаг нэг шил оргилуун дарсныхаа мөнгийг зарцуулъя. Тийм болохоор би хундага тулгаад Монгол сайхан байна гээд найр хөгжөөгөөд дуулаад явах ёсгүй. Би урьд урьдийн шинэ жилүүдийг тэмдэглэдэг байсан. Энэ жил яагаад ч юм надад нэг л биш, бид баярлаж суух ёсгүй юм шиг.

“Монгол өлсөх учиргүй” бид ядраад байна, зүдрээд байна. Дэнжийн 100-ын Долгор өлсөөд тураад хатаад үхэх гээд байна гэж телевиз болгоноор ярьж байна. Тэгсэн мөртлөө нэг ч юм хийгүй байгаа энэ үед бид жаахан ч гар хуруу оруулж юм хийе гэсэн үндсэн дээрээс энэ нь хандивын тоглолт гэдэг нэртэйгээр явсан. Тэгээд надад ирсэн, надад байгаа мэдээллээр жишээ авч ярихад 392 өрх Улаангомд хэцүү байдалд байна. 6500 өрхтэй газраас 392 өрх тасалбараар хоол идэж байна.

-Тэр тасалбарыг хаанаас өгч байгаа вэ?

-Халамжийн газраас нь. Увс аймгийн засаг захиргаанаас тодорхой хэмжээний мөнгө төсөвлөөд явж байгаа юм билээ. Нэг аймгаар жишиглэхэд 52 дахин их хүн амтай Улаанбаатар хотод маш олон, 20-30 мянган айл ийм байдал руу шууд орчихсон байгаа байхгүй юу. Гэтэл аймаг болгоны нутгийн зөвлөл, энэ их айхтар том төр захиргааны нүсэр том шинэ жил тэмдэглэдэг. Нэг их том мөнгөн аяга барьж байгаад сайн сайхан уриалан дуудсан жил өнгөрлөө гэж худал ярьдаг. Үүний эсрэг зохион байгуулсан ажил маань сүүл рүүгээ 12 дугаар сарын 11-ны өдөр хувьсгалт тэмцлийн тоглолт гэдэг нэрээр өргөжлөө. Яагаад гэвэл Бөхийн өргөөний нэг өдрийн тоглолтоор өнөөдрийг гурван сая хүнд хүртээнэ гэдэг бол хэцүү. 392 айл ч хэцүү бараг хүрэхтэй үгүйтэй ийм байгаа учраас энэ нийгмийг өөрчлье, буруу байгаа бол ярилцъя дуу хоолойгоо хүргэе гэдэг үндсэн дээрээс энэ тоглолтоо зохион байгууллаа.

-Тэгээд тоглолт амжилттай болов уу? Олсон мөнгө цуглуулж аваад ...

-Одоо олсон тав арван юмаа яаж зөв зарцуулж нийгэмд уриа дуудлагаа зөв хүргэх вэ гэдэг тал руу бид бүхэн төлөвлөгөөгөө боловсруулж байна. Дахиад зогсохгүй ажил явагдаж байна. Тоглолтын хувьд  бол маш амжилттай болсон.

-Увс аймгийн төв дээр байгаа өрхүүдэд аваачиж өгөх ёстой юм бишүү тэр мөнгөө. Та тэгж зарлаж хэвлэлийн бага хурал хийж байсан.

-Ер нь бол хүмүүс үүнийг нэг талдаа мушгиад байгаа. Би түрүүн хэллээ, энд ийм байна шүү гээд жишээ аваад ярьсан юмыг энэ хүмүүс мушгиад байна. Яасан ч баян олон ч телевизтэй ч юм, олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчихсан байдаг юм байна. Тэгээд л ердөөсөө С.Жавхлан нутгарахлаа гэдэг юм руу оруулж байна л даа. Би ннутаграхсан бол хамаг Монгол гээд хашгираад дуулаад явж байх уу.

Гэхдээ энэ олон хүмүүст, хүмүүс ер нь харсан байхаа. Би хогийн цэг дээр очоод нэвтрүүлэг хийсэн. Асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй газруудаар явсан. Талх хуваагаад идэж байгаа тэр дэлгүүрүүдээр яг хайгаад явсан, олсон гэх жишээний энэ нийгмийн сайн сайханд нийтэд нь зориулагдах ёстой энэ тоглолт маань. Цаашлаад энэ тоглолт маань Монголд болох хувьсалт, өөрчлөлт ялангуяа миний дотор байгаа С.Жавхлангийн тэмцлийн эхлэл байлаа.

-Одоо шинэ жилээр хамтлаг дуучид уран бүтээлчдийн ний нуугүй хэлэхэд мөнгө олдог халтуур хийдэг цаг нь. Хамтлаг дуучид 400 мянгаас 4-5 сая хүртэлх үнэтэй байна. Бусад нөхөд чинь таныг дэмжиж байх юм уу?

-Ер нь бол маш олон залуучууд дэмжсэн. Одоо бичлэг нь гарахаар харах байх. Олон урлагийнхан хүрч ирсэн. 10 сайхан залуу гарч ирээд С.Жавхлан ахаа таны энэ дууг бид дуулья гээд ирж байх жишээний. Түүн дээр уриа дуудлага миний энэ хэлсэн ярьсан үгнүүд бол дэмжигдсэн. Нарантуул захаас 350 хүн миний тоглолтын тасалбарыг аваад ирсэн. Орхон дээд суруулийн оюутнууд хэдэн зуугаараа ирсэн. Сити дээд сургуулийн оюутн, Дашваанжил компанийнхан шинэ жилээ хийхгүй, харин тоглолтоо үзнэ гээд ирсэн. Урлагийнхнаас гадна маш олон залуус, маш олон хүн үүнийг соргогоор маш зөвөөр хүлээж авч тэр дотор УИХ-ын гишүүд хүртэл ирсэн..

-Та дээдсийн шинэ жилийн такс нь ямар үнэтэй байдгыг мэдэх үү?

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч гэдэн мөртлөө ууж идэж байгаа нь арай дэндүү. Би бол урьдны жилүүдэд олон найрыг хөгжөөж дуулдаг байсан. Санал бодлоо солилцдог байсан. Би сувилагч нарын шинэ жилд дуулах нэг өөр. Огцом дэндүү ялгаа гарчихсан байдаг байхгүй юу. Зарим уран бүтээлчид бор зүрхээрээ бас л ингээ л амьдралаа болгох гээд явдаг. С.Жавхлан тэгээд амьдралаа орхиод баяжчихаад задарсандаа ингээд байна уу? биш байхгүй юу даа. Ер нь С.Жавхлангийн урьд урьдны хийж байсан зүйлүүд Монголын нийгэмд ашигтай байгаасай гэж би боддог. Сая би маш олон хүнийг шинэ жилээс нь татгалзуулж чадлаа гэдэг чинь миний олох мөнгөнөөс илүү гадаад руу урсах Монгол мөнгө. Баярын ар талд доллар угаагаад чадуулсан халаасаа хоослуулсан, сэгсрүүлсэн хүмүүс үлддэг шүү дээ. Яг үүн шиг үзэгдлийг би зогсоож чадаж байгаа бол  зөвхөн оргилуун дарсан дээр ярихад дээд тал нь 40 мянган доод тал нь 7500 төгрөг дунджаар 12000 төгрөг. 12000 төгрөгийн оргилуун дарсыг багаар бодохоод 500 мянга орчим айл, байгууллага хэрэглэдэг. Ингээд 7-8 тэрбум төгрөг болж байгаа бахйгүй юу. Тэгэхээр бидний яриад байгаа бүсээ чангалъя, төсвөө хэмнэе гэдэг үг хаан байна?

-120 саяар Чингисийн талбай дээр ёолк засчихсан байгаа?

-Тэр нөгөө тэнгэрийн гал, салют тэнгэр лүүгээ буудаж байгаа чинь хэдэн талх вэ. Талханд нь үржүүлээд үз дээ. 30-50 сая төгрөг, мэдэхгүй ээ лав хэдэн тэрбум төгрөгөөр бууддаг гэж сонссон. Тэгсэн мөртлөө тэнд талх хувааж идээд байна гэж яриад байна. Тэгэхээр үүнд зөрүү байгаад байна. Намайг болохоор хүмүүс С.Жавхлан шинэ жилийг огт тас байхгүй болгох гээд байна. С.Жавхлангаар баяр хийлгэхээ заалгах юм уу? гэдэг уур амьсгалыг мушгин гуйвуулах ажил явагдаж байна л даа. Энэ чинь тодорхой хэмжээний ченжүүд байна шүү дээ. Халаас хоослогч нар байна. Мэдээж манай царцаануудын хийдэг наймаа панз байна. Тэгэхээр энэ ядарсан олноос хулгайлж байгаа энэ зүйлийг зогсооё, нөгөө талдаа энэ жилдээ л больчихъё гэдэг санал тавиад байгаа юм. Энэ жил хүүхдүүд баярлаг л дээ. Бид хүүхдүүдээ хараад ямар их баярлаж ямар цэнгэл авдаг билээ. Цэцэрлэг, ЕБС-ийн хүүхдүүд баярлаг л дээ. Тэд ямар  архи уугаад тасарч унана, хэдэн саяын гоёл авна гэх биш. Гоё дуулж хуурдаа л, сүлд модоо тойроод л болчихдог шүү дээ. Ингээд л баярлачихаж болно. Тэгэхгүйгээр энэ мушгин гуйвуулж байгаагаар бол хүмүүсийн халаасанд байгаа 4-5 мянгийг нь С.Жавхлан авах гээд байгаа юм биш. Энэ чиний халаасанд үлдвэл чамд, чиний хүүхдүүдэд чинь хэрэгтэй шдээ. Эх оронд чинь, Монголд чинь хэрэгтэй. Цагаан сараар хойш нь тавьчихвал бид нар хямраад байхгүй Монгол чинь босоод ирэх юм бишүү. Ингээд миний ярьсан санаачлага миний углуурганы сэтгэл бол энэ л дээ. Төр засгийн хүмүүс дүлий байна. Нөгөө талдаа сандал суудлаа хуваарилаад, булаацалдаад завгүй байх шиг байна. Энэ хүмүүс эх орноо хэзээ ч боддоггүй шүү дээ. Эхэнд өөрийгөө гэр бүлээ тавьдаг, эх орноо хэдэд тавьдгийг мэдэхгүй. Ийм учраас миний хувьд ийм санаа санаачлагыг гаргасан юм. Өнөөдрийн төр засгийн хүмүүс иргэнээ сонсоё, иргэд түмэн олныхоо төлөө гэж ярьдаг. Тэгэхээр би чинь иргэн шдээ. Одоо шинэ жилээр энэ хүмүүс аж хундага тулгахыг хармаар байна л даа. Хүмүүс ч гэсэн харах хэрэгтэй. Нэг талд хүмүүс өлсөж байхад үүнийхээ бурууг хүлээхгүй хундага тулгаад, нэх том мөнгөн аягатай сүү цэлэлзүүлээд суух уу? үгүй юу? гэдэг чинь их сонин байхгүй юу.

-Тэр их онцгүй шүү. Жил болгон баячуудын шинэ жил гардаг телевизээр. Тэр их онцгүй санагддаг байхгүй юу?

-Үүн дээр одоо жинхэнэ хүмүүсийн ёс жудаг харагдана л даа. Тэгэхээр яах вэ, С.Жавхлан санаачилсан даа, би санаачлах байсан юм гэхчилэн юм харагддаг. Тэгэхээр бүгдээрээ нийлвэл буруугүй гэдэг шиг үүн дээр бас нэг ч гэсэн иргэнийхээ үгийг олж хараач ээ. Нэг залуу над дээр ирээд хэлж байсан. “С.Жавхлан Монгол дээл өмсчих гэхээр чамайг дагсан гэж хэлчих гээд байна” гэж. Чи миний дээлийг авч өмсөөгүй шд. Би монгол дээл л өмссөн. Чи монгол аав ээжтэй монгол өв угшлаас гарсан юм бол Монголын газар шороон дээр өөрийнхөө үндэсний, монголын сайхан шашдир, өвөг дээдсийн захиас сургааль өнөөдрийн үндсэн хуулин дээр хүртэл байдаг шүү дээ. Чи монгол яс цусны Монгол аав ээжтэй угшилтай л бол Монголын ёс уламжлал энэ зүйлийг өртөөлөн үр хойчдоо сурталчилж өөрийнхөө биеэр хэлж ярих хэрэгтэй.

С.Жавхлангийн зөв ч үү, буруу ч санагдана уу хамаагүй залуучууд аа. Энэ бол сонин биш. С.Жавхлан ярьж байгаадаа сонин биш. Зүгээр би өөрийнхөө дотор байгаа юмыг олон түмэнтэйгээ хуваалцах нь буруу биш л гэж бодож байгаа.

-Мөрөөдлийн баг гээд хүмүүсийг доромжилдог. Тэнд таны зургийг хийсэн байсан. Бас минийхийг ч нэг удаа хийж үзсэн. Тэрийг та юу гэж боддог вэ? ямар нэгэн сэтгэгдэл төрдөг үү?

-Би бахарсан. Миний мөрөөдөл бол Монголын ёс заншил дэлхийд гараасай. С.Жавхлан хамаг Монгол даяар энд  гал голомт чинь байгаа шүү гэдэг дуу хоолойгоо мэдрүүлчих юмсан. Монголын газар шороо бүрэн бүтэн байгаад бид Монголоороо гоё зөв амьдарчих юмсан.

Би цээжин дотроо Монголоо багтааж мөрөөддөг. Түүнээс биш өнөөдөр Жавхлан нэг сандал суудал, сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа ч юм шиг ийм байдлаар юмыг харлуулж боддогоо болио залуучууд аа. Мөрөөдөлгүй хүн мөрөөдөлтэй хүнийг харахаараа ингэж боддог юм байна. Мөрөөдөл гэдэг бол зорилго төлөвлөлтийг бий болгодог хамгийн анхан шатны, задлаад үзвэл мөр-өөдөл гэсэн үг байхгүй юу даа. Залуучуудын дунд тоглоом шоглоом болох, нийгэмд зөв зөв манлайлал гаргаж ирэхгүй нийгмийг зөв тал руу явуулахгүй гэсэн хүмүүсийн бодлого яваад байна даа. Өнөөдрийн царцаануудаас гарч байгаа нэгийг нэгээр нь үгүйсгүүлээд адалдаг энэ байдал бидний хоорондох итгэлцэлийг бий болгохгүй байна шүү дээ.

Энэ нэг зөв юм яриад байна шүү гэж бодохын оронд наадхыг чинь мөрөөдлийг багт оруулцан байна лээ гээд шоглоом болгодог. Тэгэхээр үүнийг шоглоом болгож байгаа залуу өөрөө бодоорой. Магадгүй хоёр өрөө байрны лизенг авчихсан байгаад 15 жилээр мөрөөдөж байна уу? би 15 жилийн дараа байртай болно доо гэж. Хөөрхий аав нь архинд орчихсон ээж нь тахир дутуу байхад тэр хүүхэд аав ээжийгээ тэжээнэ дээ гээд хог түүж байна. Тэр хүүхэд мөрөөдөж байна уу? мөрөөдөж байна.

Хэдэн өнчин хүүхдээд дагуулчихаад ээж гараад тамхи бохь зараад явж байна. Хүүхдүүдээ тэжээнэ. Миний хүүхдүүд 20-30 хүрээд сайхан хүн болох ёстой. Би түүнд нь өнөөдөр талхыг нь залгуулах ёстой гэж тэр ээж мөрөөдөж байна. Ингээд бодохоор малчнаас өгсүүлээд энэ жил зуд битгийн болоосой. Хэдэн жилийн дараа хүүхдээ төчнөөн мал үлдээнэ дээ, хангай дэлхий өршөөгөөсэй. Энэ мөрөөдөж байна. Монголд өнөөдөр бүх хүн мөрөөдөж байна. Мөрөөдөл нь дууссан хүмүүс гэвэл өнөөдөрийн байгаа энэ хүмүүсийн заслыг нь хийлгэж өгдөг эхнэр хүүхдүүд нь, нийгэмд зөв юм гараад ирэнгүүт зөвхөн нөхрийнх нь зөв эсхүл аав ээжийнх нь зөв гэж сэтгэгдэл бичээд харлуулах гээд оролдоод сууж байгаа мөрөөдөл нь дуусчихсан хэсэг нөхдүүд байна. 100 мянга орчим, ямар ч мөрөөдөлгүй, цадчихсан хүн байна. Одоо Монгол Улсын 76 Засгийн газрын гишүүдтэйгээ 100-200 царцааг ерөнхийлөгчтэй нь дагалдаад байгаа хүмүүсийг 100 мянга орчим байна гэж тооцож байна. Мөрөөдөл нь дуусчихсан. Ханачихсан. 500 мянгын шампансик өшиглөж оруулж ирлээ. Эндээс чавчлаа бүх юм дууссан. Гадагшаа очиж эхнэр нь дэлгүүр хэслээ. Монгол бол нэг ийм шулааны эсхүл хар зах, тэнэг гэж тооцдог. Үгүй байхгүй юу даа. 1990 онд энэ хүмүүс гарч ирэхдээ юу гэж байлаа? Монголыг биш суудал сэнтий бодож мөрөөдөж гарч ирсэн байгаа байхгүй юу. Монголыг гоё болгох тухай биш. Өнөөдөр ерөнхийлөгч хоёр удаагийн суудал сэнтий дээрээ суулаа. Сэнтий ч биш юм аа хөөрхий. Сандал суудал булаацалдаж сууна. Ингээд мөрөөдөл нь дуусчихсан. Мөрөөдөлгүй болчихсон. Дахиад энд нэг хэдэн хүмүүс мөрөөдөлгүй боллоо. Одоо ингээд хар даа. Хоёрхон жилээр юмаа төлөвлөдөг болохоос биш Монголыг 20-30 жилийн дараа би ямар Монгол үлдээх тухай боддоггүй.

-Бид яах ёстой вэ?  

-Энэ хүмүүс өнөөдөр яаж тэмцэж гарч ирлээ. Онч үг гээд, зургийн үзэсгэлэн гаргаад тэр үед энэ хүмүүс мөрөөдөлтэй байжээ. Одоо бол залуучуудын дунд бидний дунд энэ нэг мөрөөдлийг баг гээд нэгийгээ шоолж байг, нэгийгээ үгүйсгэж байг. Энэ хооронд чинь бид хөөрхөн идээд авна. Үүгээрээ бид хэсэг хугацаанд жаргана гэдэг ийм тооцоогоор  мөрөөдөлгүй энэ хүмүүс мөрөөдөлтэй 2 сая 900 мянган хүнээр тоглож байна. Тэгэхээр намайг тоглоом шоглоом болгох гэсэн нь надад зөвөөр эргэж байгаа байхгүй юу. Намайг мөрөөдлийн багт оруулчихлаа шүү дээ. Тэр хүмүүст би баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд саяны тоглолт тэмцлийн тоглолт боллоо.

-Хувьсгалт тэмлцийн тоглолт гэж нэрлэсэн байсан.

-Тэгэхээр одоо 2 сая 900 мянган мөрөөдлийн баг 100 мянган шуналын багтай тэмцэх тэмцэл эхэлээ. Би нэр өгөөд байгаа 100 мянган шуналыг баг. Таныг ч гэсэн зурагтаар түмэн олондоо нөлөөлчих юмсан. Энэ нийгэмд болоод байгаа Юмны үнэн утга учрыг нь олчих юмсан гээд явдаг байлгүй дээ бодвол. Өөрийн чинь мөрөөдөл ирээдүйд Монгол улсад сайн сайхан цаг ирээсэй бодож явдаг байх гэж би итгэдэг. Тэгэхээр одоо ингээд Мөнхбаясгалан сэтгүүлч болиоч улс төр ярихаа боль. Чи зүгээр сэтгүүлчээ хийгээд яваач, цаана чинь ямар эзэн байгаа юм бэ? С.Жавхлан чи дуугаа дуулаач ингээл үгүйсгэчихдэг.

-Олон хүн өнөөдөр энэ үгийг хэлж өгөөрэй гэж хүссэн. Дуугаа дуулаад яваач зүгээр.

-Гоё дуу дуулж болно л доо. С.Жавхлан чи гоё дуугаа дуулаач гэж. Миний дуу хүмүүст гоё гэж хэлж байгаа нь гоёоо. Баярлалаа. Гоё Монголтой болмоор байна шүү дээ. Сайхан амьдралыг зохицлоож өнөөдөр залуу хүмүүс, залуучууд үүнийг тоглоом шоглоом болгохоосоо илүү, залууд өнөөдөр шуналгүй байна. Залуучууд өнөөдөр сайхан юмыг хүсч мөрөөдөж, над шиг имй бодолтой байдаг бол над дээр хүрээд ирээч гэдэг уриалгыг би хэлж байна шүү дээ. Саяны тэр Хорлоо эмээд тусаллаа. Монголоо гоё болгочихъё. Уух архинаасаа нэг хойшоо тавиад ингэчихвэл 20-30 Хорлоо эмээд туслах боломж байна гэдгийг хэлээд байна шүү дээ.

-Шинэ жилийнхээ яриа руу эргээд орьё. Би таныг ганцхан энэ жил хийгээд битгий зогсчихоосой гэж бодож байна. Түрүү жил шинэ жилээ хийх гээд товлочихсон байсан чинь гэнэт та гарч ирээд шинэ жилээс татгалзлаа гэсэн. Дагаал татгалзахад хоёрхон хоног үлдсэн. Тэгээд манай телевиз шинэ жилээ нүдээ аниад хийсэн. Хэрвээ дараа жил дахин уриалбал одоо бид хийхгүй. Энэ нь зөв учраас. Гэхдээ танайх гэр бүлээрээ шинэ жил хийнэ биз дээ.

-Хүүхдүүдээ бол баярлуулах байх. Тэдэнд ямар буруу байхав дээ. Бидний өнөөдрийн ингэж нэгнийгээ үгүйсгэж байгаад тэд ямар ч буруугүй. Тэдэнд зарлага, гарлага бага шүү дээ. Энэ төрийн томчуудын уудаг том галуу шувуутай архи, юу юу билээ.  

-Цагаан давааны хогийн цэг дээрээс та ямар нэвтрүүлэг хийсэн бэ? Хэзээ гарах вэ?

-Надад өнөөдөр сурвалжлагч хөлсөлж аваад явах зардал алга. Би өөрөө яриад, энэ буруу байгаа амьдралыг яриад буруу байгаа хужрыг нь тунгааж ольё л доо. Миний хувьд бүх газруудаар явж маш олон хүнтэй уулзсан. Хогийн цэг дээр очоод асуухаар тэр хүмүүс хэлж байна лээ. Биднийг хүмүүс аягүй буруугаар ойлгодог. Дэлхий рүү бид хоёрдогч түүхий эд гаргаж байгаа болохоос биш гэж гомдол илэрхийлж байсан. Залуучуудаас нь ярилцлага авъя гэхээр хичээл дээрээ очихоор чи хог түүдэг юм билээ гэж хэлэх учраас хөөрхий нүүрээ буруулаад явж байгаа байхгүй юу.

-Тэгэхээр тэд чөлөөт цагаараа ажил хийдэг байх нь.

-Тэгэхээр үүн дээр нэг гаргалгаа гарч ирж байна. Хэрвээ зөв зохион байгуулаад өгөх юм бол Монголчууд хөдөлмөрч чанараа алдаагүй байна. Бид эндээс 20-30 мянган төгрөг дээд тал нь 50 мянган төгрөг олдог. Гэхдээ миний нуруу өвдөж байна. Би 24 цагаар ажилладаг гэж байна. Үүнийг зөв зохион байгуулахыг хүсээгүй учраас л Монголчууд өнөөдөр ийм байдал руу орчихоод байгаа юм.

-Энэ нэвтрүүлэг хэзээ бүтнээрээ гарах вэ?

-Удахгүй гарна. Нойр хоолгүй зүтгэж байна. Ар араас нь энийг унагачихгүйхэн шиг.

-Аль телевизээр гарах вэ?

-Энэ телевизүүд чинь намайг хувьсгал тэмцэл хийнэ гэсэн болохоор айгаад байна шүү дээ.

-Яагаад?

-Уг нь бол бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, сайхан зүйлийг хүсч мөрөөдөөд, энэ болохгүй байгаа юмаа ярилцаж болно, тийм үү. Бүгд л ярилцъя л даа, бүгд нэгнийгээ үгүйсгээл, нэг нь тэгээд гадаа жагсахаар наадах чинь хөлсний хэдэн гуйлгачин ирсэн гээд, гэртээ харьчихаар наадах чинь нөгөө Дэнжийн 100-ийн Батаа, Долгор хоёр өлсөж үхэх гээд байна гээ л зүгээр суулгадаггүй. Нэг жаахан хүүхэд ярихаар наадах чинь хүн биш хүүхэд гээ л. Ингээд л бидний нөгөө үгүйсгэл яваад байна.

-Энэ нэвтрүүлгээ та манай телевизэд авчирч өгөөрэй. Бид дуртайяа гаргана. Ямар ч үнэ төлбөргүйгээр. Гаргахад бэлэн байна. Эхлэл хэсгийг нь хараад их сонирхолтой санагдсан.

-Баярлалаа.

-Та өмнө нь  төрсөн өдрийнхөө тоглолтынхоо бүх мөнгийг Увс аймгийн Цагаан хайрхан суманд осгож нас барсан хүүхдийн гэрийнхэнд хандивласа. Цагаан сарын бууз банш чимхэх гээд явсан ээж ааавынхаа араас явж байгаад эгч нь дүүдээ хамаг хувцасаа тайлж өгөөд таван настай дүү нь амьд гарсан, гэр бүл. Саяны энэ шинэ жилийн арга хэмжээг хийлгэхгүй гэж өөрийнхөө хандивыг бас л Увс аймагт хандивлана гэж байна. Тэгэхээр таныг нутаграхаад байна уу? даа гэсэн бодол төрж байна. Яагаад дандаа Увс руу яваад байдаг вэ?

-Би энэ ярианы эхэнд дурьдлаа л даа. Зөв юм хийе гэхээр, одоо жишээлбэл саяны 392 өрх байна гээд жишээ татахаар бүх аймгийн нутгийн зөвлөлүүд, аймаг болгоны залуучууд судлаач ээ. Нутгийн зөвлөлүүд энэ их баяраа нутаг нутаг болгондоо энэ Улаанбаатар хотод байгаа халамжийн газрууд энэ юм руугаа зарцуулаач ээ гэдэг энэ надад байгаа мэдээллийг л жишиглэж ярьсан болхоос биш зөвхөн Увс гэж нутаграхаад суух нь утгагүй. Энэ рүү мушгин гуйвуулах, жишиглэж ярьсан энэ зүйлийг хэт мушгин гуйлвуулж харлуулж болохгүй нэг талдаа. Миний хувьд эхийн эцээж, тугалыг нь тураахгүй. Би ямар ч байсан зөв шийдлийг нь олоод саяны тэр хогийн цэг дээр нь байна уу? Би их аятайхан юм хийж байгаа. Танайх ингээд яг энэ зүйлүүдийг сурвалжлаад, миний бэлдэж хийж өгсөн санаа бодлыг дамжуулаад гаргана гэвэл миний хувьд энэ л хэрэгтэй байна.

-Огт татгалзах юм байхгүй. Таны Хамаг Монгол төсөл дууссан уу, үргэлжилж байгаа юу?

-Хамаг Монгол төсөл явж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголд сая залуучуудын хэл соёлоо дээдлэх, бичгээ дээдлэх сэргээх, үндэснийхээ өв соёл хувцсыг сэргээх хөдөлгөөнүүд үүсээд эхэлчихлээ.  

-Та их зоригтой юм аа “Хамаг Монгол төсөл”-өөс үүдэн ямар нэг улс төрийн алдаа тэмцэл гардаг уу? Монголдоо больё  гэхэд хоёр хөршөөс эсэргүүцэл байдаг уу?

-Дуу хуур гэдэг бол улс төрөөс хамаагүй том зэвсэг байхгүй юу, хамаагүй хүчтэй. Би тэр хүмүүсийг нутаг орныг нь хагалан бутраая гэж тэнд очоогүй. Энд нэг яс, цус, нэг араг төрөл элэгний чинь тасархай та нарыг бас мартаагүй санаж байгаа шүү, дуу хуураар нийлүүлээд нэгдээд, нэг эцэгтэй, нэг эхтэй, нэг угшил гаралтай, нэг гал голомтноос салбарлаж мандан бадарч явсан сайхан цагаа бас нэг дурсан санан мөрөөдье гэсэн хүсэл зорилгоор үүнийг хийсэн шүү дээ. Үүнийг хүмүүс улс төржүүлж, аймхай хүмүүс их айж хүлээж аваад байгаа юм л даа. Би Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзий гээд очоод уулзсан л даа. “Хамаг монгол” төсөлын бүх нутгуудаар яваад ирсэн чинь. Тэгсэн чинь за миний хүү ёстой хамаг Монголоор ёстой сайхан өвөг дээдсийнхээ алтан цадигийг дуу хуураараа биелүүлээд ирлээ сайн байна гэхийн байх гэж бодсон чинь өмнөөс яг өөрийн чинь ярьдаг шиг юм ярьсан байхгүй.

 -Хоёр хөршийн харилцаа.../үгээ таслав/

-Оросууд зүгээр үү, Хятадууд яаж байна гээд, бүр айгаад, бэмбэгнээд, үхчих гээд тэ. Бид нар ийм л аавтайш дээ.

-Ерөнхийлөгчийг бол таныг дэмжиж байна гэж ойлгосон шүү дээ.

-Миний хувьд болбол үүн дээр сонгуулын үер болбол ёстой Хамаг монгол төслийг бид нар ингэнээ тэгнээ гээд тэгээд замаас нь хаясан /бухимдав/ Би тэгээд ... та дуусгаж чадангүй дээ /харамсаж/  /пауз/ Би тэр хүнийг таньсан ямар ч байсан, лав миний хувьд зөв мэдрэмж төрөөгүй.

-Тэр төслийг Ерөнхийлөгч дэмжээд их сайхан юм боллоо гэж ойлгож байсан?

-Миний манай багийнхан, миний хувьд бол ний нуугүй хэлэхэд тэрэг унаагаа тавиад  380-аад сая төгрөгний өрөнд орсон.

Үргэлжлэл бий. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Dr. louis
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
    2019 оны 07 сарын 14
  • kkk
    Mongol dayaraa l gaihamshigtai hudalchiig ni medeed baihad! Javhlan mini dee. Ingej huurtah gej baih aa. neg iim oniogoo baidagdaa ” EB-iin suuj yavsan mashin ni osoldood hed hovoodohoj ee. Ee bazar vaani sur duuliantain argagui shalgaltiinhan, tuslamjiihan irtel neg malchin ovgon suuj baina gene asuutal bugdeeree uhchihsen bi bugdiig orshuulchihsan. EB bi amid baina geed l hashigraad baisan hudlaa helj baigaa gej bodood bulaad l hayachihlaa gesen yum genelei kkk. Yamar saindaa iim onigoo garhav dd Javhlaan
    2017 оны 05 сарын 04
  • kkk
    Mongol dayaraa l gaihamshigtai hudalchiig ni medeed baihad! Javhlan mini dee. Ingej huurtah gej baih aa. neg iim oniogoo baidagdaa ” EB-iin suuj yavsan mashin ni osoldood hed hovoodohoj ee. Ee bazar vaani sur duuliantain argagui shalgaltiinhan, tuslamjiihan irtel neg malchin ovgon suuj baina gene asuutal bugdeeree uhchihsen bi bugdiig orshuulchihsan. EB bi amid baina geed l hashigraad baisan hudlaa helj baigaa gej bodood bulaad l hayachihlaa gesen yum genelei kkk. Yamar saindaa iim onigoo garhav dd Javhlaan
    2017 оны 05 сарын 04
  • irgen
    door beltreg gej neg hyn ooriigoo estoi zov heljee, muu beltreg chin
    2016 оны 12 сарын 02
  • irgen
    ard tymen iim yaduu baigaag harahgui tortei baina gedeg cchin suirliin dohio, javhlangiin tymen zov,,,ta nar deelgui zamztai bailaa geed yu hiij baigaa um be??? 2 horshoosoo aisan ovog deedsiin neriig gutaasan hulgaich , hulchigaruud
    2016 оны 12 сарын 02
  • beltreg
    Ordon dotyyr or dernii tsagaan xerecel namryylchixcan um shig yavdagaa bolimoor um..yadaj naad deelniixee ongiig coli..
    2016 оны 12 сарын 02
Сонин хачин