• Эхлэл
  • Ж.Батзандан нэг тэрбум таван саяын өртэй

Ж.Батзандан нэг тэрбум таван саяын өртэй

2016/12/02

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга болохын тулд гишүүдээ лоббидож, єєрийн талд санал єгүүлэхийн тєлєє нойр хоолгїй зүтгэж яваа гэнэ. Гэвч чухам ямар хүнээр АН нэрийн хуудсаа болгох гэж байгааг мэддэг, эмзэглэдэг гишүүд дэмжигчид олон байгаа ажээ. 
Саяхнаас УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас банкны єр барагдуулах албаныхан зээлийн эргэн тєлєлтийг шаардсан гэх бор шувуу ордноор нисч эхэллээ. Тэрбээр АТГ-т єгдєг хєрєнгє орлогын мэдүүлэгтээ Голомт, Капитал, Худалдаа Хєгжлийн Банкнаас нэг тэрбум таван сая тєгрєгийн зээлтэй гэдгээ мэдээлсэн байдаг. 
Түүний ажилласан байдал болон хєрєнгє орлогын мэдүүлэг нь тэнгэр газар шиг зєрєєтэй. Нийт нэг тэрбум 465 сая тєгрєгийн хєрєнгєтэй эрхэм гишүүний одоогийн жилийн орлого 30 сая тєгрєг. Энэ орлогоор тооцвол эрхэм гишүүн тэрбум гаруй тєгрєгийн єрєє 43 жилийн дараа буюу 2060 онд л тєлж дуусах нь. Ийм уян хатан банкны зээлийн бодлого ч гэж юу байх вэ, эрхэм гишүүний орлого ч үүгээр хязгаарлагдана гэж үгүй. Тэрбумтан болтлоо хєрєнгєжсєн амьдралын замналыг нь сєхвєл “но-той” зүйл их гарах вий.

Ж.Батзандан 2004 онд Унгараас ирээд Их засаг их сургуулийн эрдмийн зєвлєлийн гишүүнээр хоёр жил явсан. Ингээд багшийн цалингаар амьдарч байсан тэрбээр 2006 оноос Иргэний хєдєлгєєн байгуулж тэргүүнээр нь ажиллах болсон. 
Тэрбээр 2006-2010 онд Иргэний хєдєлгєєний намын даргаар ажилласан гэжээ. Гэвч энэ нам Улсын дээд шүүхэд 2007 оны аравдугаар сарын 17-ны єдєр бүртгүүлсэн байдаг. 2008 оны долоодугаар сарын нэгний үймээний дараа хамтран зүтгэгчид нь шоронгийн хаалга татах үед Ж.Батзандан АН-ын хормойд шургаж амь аврагдсанаар түүний эрүүл нийгэм-иргэний хєдєлгєєн гэх баг нь хуурч унасан юм.
Ийнхүү нєхєдтэйгєє гудамжинд жагсаж явсан нєхєр 2010-2012 онд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зєвлєлийн гишүүн болж дэвшив. Улмаар 2011 оноос “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр нэг жил ажилласан. “Олборлолтыг зогсоо, ард түмэнд єг” гэж гудамжинд жагсаж явсан хүнийг ТУЗ-дєє оруулах хүртэл хэлэлцээр хэрхэн єрнєсєн нь сонирхолтой. 
2012 оноос одоог хїртэл УИХ-ын гишүүнээр сонгогдож сая гаруй тєгрєгийн цалингаар тав дахь жилдээ амьдарч байгаа эрхэм.
Энэ хооронд тэрбумтан болтлоо баяжсан боломжийн цалинтай ажил нь энэ гээд нэрлэе гэвч алга. Наймаа арилжаа хийж, хєрєнгє оруулалт татсан нэг ч ажил эрхэлж байсангїй. 
АТГ-ынхан хєрєнгє орлогын мэдүүлгийг хуулийн хугацаандаа авдаг ч хєрєнгєжсєн эх үүсвэрийг нь шалгадаггүй. Тодруулбал тєрийн єндєр албан тушаалтантай холбоотой гомдол ирэхгүй л бол єєрсдийн санаачилгаар “ухах” эрх байхгүй. 

Ж.Батзанданд 200 саяын газар, 500 саяын барилга, 394 саяын мал, 105 саяын їнэт эдлэл, дєрвєн компаниас ирэх есєн саяын хувьцааны ашиг, 227 саяын гэр бүлийн гишүүдийн орлого бий. Єєрийнх нь жилийн орлого 30 сая 213 мянган тєгрєг. Харин хувьдаа машингүй, патент, тусгай зєвшєєрєл эзэмшдэггүй, авлага байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Түүний хєрєнгє орлогыг нэгтгэвэл нэг тэрбум 465 сая 200 мянган тєгрєг болно. 
Түүнийг Иргэний хєдєлгєєнд байхаасаа эхэлж ард түмний нэрийн ємнєєс уул уурхайн мега тєслүүдийг шантаажилж их хэмжээний мєнгє олдог гэж харддаг. Баялгийг тэгш хуваарилна гэх олон жагсаал цуглаан зохион байгуулж, оролцогсдод мєнгє тараадаг байсан гэх яриа одоо ч мартагдаагүй. Мєн БЗД-т Богд уулын аманд бариулсан тансаг хаусуудын нууц эзнийг Ж.Батзандан гэх яриа бий. /Хүснэгтээс харна уу/



Ж.Батзандан Голомт, Капитал, Худалдаа Хєгжлийн Банкнаас нийт нэг тэрбум таван сая тєгрєгийн зээлтэй гэж мэдүүлсэн. Энэ хэмжээний зээлийг ямар зориулалтаар, юугаа барьцаалж, хэдий хугацаагаар авсан зэрэг мэдээллийг ил тод болгох шаардлагатай. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт сэтгүүлч Л.Мєнхбаясгалан зээлтэй нь холбоотой асуулт асуусан боловч “Таван сая тєгрєгийн цалингийн зээл аваад эргүүлж тєлсєн” гэж хээв нэг хариулсан. АТГ-т єгсєн хєрєнгє орлогын мэдүүлэг, эрхэм гишүүний хэлсэн үг хоёрын аль нь худал болохыг ард түмэн андахгүй.
Хэрэв Ж.Батзандан АН-ын дарга болбол түүний талаарх олон нууц баримт дэлгэгдэж, намын нэр хүнд ялагдал хүлээсэн дээрээ улам дордож, газрын хєрснєєс арчигдах биз хэмээн халаглах хүн олон байна.

Эх сурвалж:Өглөөний сонин 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин